-9o
Улаанбаатар хот
mobile menu

С.Баярцогт: Намайг Монгол болон Швейцарт зэрэг шалгаж байгаа

2019-11-04 12:49:00

УИХ-ын гишүүн асан С.Баярцогт цаг үеийн асуудлаар яг одоо мэдээлэл хийж байна.

Тэрээр “Одоогоос 30 хоногийн өмнө Оюутолгойн гэрээ хийсэний 10 жилийн ой болсон. Монгол Улс тусгаар тогтносноосоо хойш анх удаа бие даасан хамгийн том хөрөнгө оруулалт хийсэн. Оюутолгойн гэрээг байгуулсан С.Баяр, С.Батболдын Засгийн газарт баяр хүргэе. Оюутолгойн гэрээний 10 жилийн ойг тохиолдуулан тус гэрээний талаар ном бичсэн. Энэ номныхоо талаар танилцуулах гэсэн юм. 2018 онд намайг АТГ-аас шалгасан 73 хоног хорьсон, хэлмэгдүүлсэн. Намайг Монгол болон Швейцарт зэрэг шалгаж байгаа. Намайг яллагдагчаар татсан гол зүйл нь Оюутолгойн үр ашгийг 434 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлснийг буруутгасан. Шалгагдаад явж байх хугацаанд зарим хууль хүчний байгууллага энэ гэрээний зүйл заалтыг ойлгохгүй байгаа юм байна гэсэн бодол төрж байсан. Энэ гэрээг хэрэгжүүлэх төрийн албан хаагч бас мэдээлэлгүй, мэдлэггүй байна. Зарим намын дарга нар “10 жил Оюутолгойн гэрээ нууц байсан” гэсэн худал мэдээлэл тарааж, зохиол бичиж байна” гэсэн мэдээлэл хийж байна.

Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэх болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
кккк
заа чи боль, хувьсагчтайгаа адилхан юм битгий яриад бай. хүмүүсийг дахин хуураха зогсо. зүгээр л монголын газар шороог зарж авилга авсан нүгэлээ хэдэн үеээрэ төлөх төлөөсөө л нимгэл. мөнгөө төл
2019/11/11 202.21.115.78
Иргэн
Оюу Толгой 10 жил болоход Монголыг 2 тэрбум ам.долларын өрөнд оруулаад байгаа. Цаашдаа улам ихээр нэмэгдэнэ. Ийм гэрээг сайн гэрээ, авилгаар бүтээгүй гэрээ гэж хэн хэлэх вэ. Энэ новшид бүү итгэ.
2019/11/04 59.153.115.110
Zochin
Chi zugeer l avsan mungoo avsan shigee butsaagaad er hun shg ugchih!
2019/11/04 223.104.15.119
Зочин
ЭНЭ ӨМХИЙ ХУЖААГ ЯАГААД БАРЬЖ ХОРЬДОГГҮЙ ЮМ БЭ?
2019/11/04 103.229.123.27
хайяааа
хичнээн жил шалгах вэ? Ингэж байгаад хөөн хэлэлцэх хугацаа дуусаад хэрэгсдэггүй болдог хууль байдгийг Швейцарын талд яралтай мэдээлэх хэрэгтэй.
2019/11/04 103.111.68.3
  • Recent
  • Most Read
  • Most Comment