-13o
Улаанбаатар хот
mobile menu

Баар, караоке, рестораны газруудад галын аюулгүй байдлын шалгалт хийжээ

2019-11-04 10:21:57

Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах нэг болон зоорийн давхрын баар, караоке үйлчилгээний газруудад гал түймрийн хяналт шалгалтыг 2019 оны 10 дугаар сарын 15-30-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Шалгалтад нийт 419 обьектыг хамруулж, 1,825 зөрчлийг илрүүлсэн байна. Илэрсэн зөрчил, дутагдлын 25.6 хувь буюу 461-ийг газар дээр нь арилгуулж, нийт 421 эрх зүйн бичиг баримтыг байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, биелэлтэд нь хяналт тавин ажиллаж байгаа юм.

Мөн Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн 92 байгууллага, аж ахуйн нэгжид 80 сая төгрөгийн шийтгэлийн арга хэмжээг оногдууллаа.

Түүнчлэн гал түймрийн аюултай нөхцөл бий болсон, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг ноцтой зөрчсөн 13 объектын үйл ажиллагааг түр зогсоож, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу 3 хуулийн этгээдэд зөрчлийн хэрэг нээж, хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байна.

Шалгалтад хамрагдсан баар, караоке, рестораны барилга байгууламжууд үйлчилгээний зориулалтын бус газар байрласан, техник, ашиглалтын засвар үйлчилгээ хийгдээгүй, барилга байгууламжийг түрээслэх гэрээнд галын аюулгүй байдлыг хангах шаардлага, хариуцлагын талаар тусгаж оруулдаггүй, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажилладаггүй нь гал түймэр гарсан үед хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учрах эрсдлийг бүрдүүлж байна.

Тиймээс барилга байгууламжийн аврах зам гарц хаасан, цахилгаан дотуур монтаж, цахилгаан хэрэгслийн аюулгүй байдал хангагдаагүй, нэгдүгээр давхрын цонх хааж төмөр сараалж тор хийгдсэн, зайлшгүй шаардлагаар төмөр хаалт, тор хийсэн бол дотроосоо түлхүүргүй онгойхоор төлөвлөөгүй зэрэг нийт 461 зөрчлийг газар дээр нь арилгуулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллалаа.

Цаашид холбогдох хууль тогтоомжийн шаардлага хангахгүй, удаа дараа зөрчил гаргасан баар, караоке, рестораны үйлчилгээ эрхлэх гэрээ, тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлээд байна 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ИРГЭН
Бар КАРАОКЕ гэдэг хэрэггүй гАЗРУУДЫГ ХАА
2019/11/06 202.179.26.33
  • Recent
  • Most Read
  • Most Comment