8o
Улаанбаатар хот
mobile menu

Э.Энхмөнх: Хамгийн залуу Олон улсын их мастер цолыг эзэмшигч хоёр тамирчны нэг нь би

2016-03-16 08:22:00

БНХАУ-ын хамгийн олон үзэгчтэй ой тогтоолтын “Super brain” шоу нэвтрүүлэгт Ази тив болон Монгол улсаа төлөөлөн Дэлхийн багт багтан оролцож ялалт байгуулсан Ой тогтоолтын өсвөрийн дэлхийн аварга тамирчин Э.Энхмөнхтэй ярилцлаа.


-Ой тогтоолтын өсвөрийн дэлхийн аварга тамирчин Э.Энхмөнхийн хувьд  Хятад улсдаа хамгийг томдоо тооцогдох тэмцээнд оролцоод ирлээ. Тэмцээний сонин сайхнаас бидэнтэй хуваалцахгүй юу?

-Миний хувьд анх удаа оролцлоо. Мөн ийм том тайзан дээр ч гэсэн анх удаагаа гарлаа. “Super brain” буюу “Brain” гэж нэрлэгддэг хятадын дөрвөн хүн тутмын нэг нь үздэг хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлэг байгаа юм. Нэвтрүүлэгийн гол зорилго нь “Хүний тархи юу хийж чаддаг вэ” гэдгийг санаанд оромгүй даалгаваруудыг гүйцэтгэснээр харуулахыг хичээдэг тэмцээн юм. Тус тэмцээн шилдэг тамирчдыг шоундаа урьж оролцуулан Хятадын эсрэг Америк, Хятадын эсрэг Герман гэх зэргээр хооронд нь дуудаж тулаан үүсгэдэг. Хятадууд энэ тэмцээндээ 90 хувьтай хожиж явж байсан мундаг улсууд байгаа. Тус тэмцээнд  Монголоос намайг дуудаж оролцуулсан. Ази тивээ би төлөөлж оролцсон гэсэн үг.

-

эгэхээр манай улсаас чамайг халз тулаанд дуудсан гэсэн үг үү. Санаанд оромгүй даалгавар ирдэг гэсэн. Ирсэн даалгавраас сонирхуулахгүй юу?

-Ер нь “Х team”-д тив тивийн хамгийн шилдэг гэсэн төлөөллүүд багтсан гэсэн үг. Миний хувьд Ази тивээ болон Монгол улсыг төлөөлж тус багийн гишүүн нь болж шоунд анх удаа оролцсон гэсэн үг. Би Дэлхийн шилдэг тамирчидтай хамт өрсөлдсөн. Тухайлбал, Австрали тивээс шооны дэлхийн аварга Feliks Zemdegs, Испанийн судокугийн дэлхийн аварга Martin Lopez Norses , Өмнөд америкийн Перу улсын шоог харахгүйгээр эвлүүлдэг Gianfranco Huanqui, Швед улсын дэлхийн ой тогтоолтын хошой аварга Jonas Von Essen, нартай хамтарч Хятадын шилдэг тамирчдаас бүрдсэн багийн эсрэг өрсөлдсөн. Таван тамирчны хоёр нь нэг баг болж оролцсон. Тиймээс дөрвөн төрөлд өрсөлдсөн гэсэн үг.

-Чиний хувьд яг ямар даалгавар гүйцэтгэсэн бэ?

-Миний даалгавар15х15 харьцаатай 225 таван ширхэг нүдэнд секунд бүрт нэг тоо гараад алга болно. Тэгэхдээ дэс дарааллаар биш аль ч нүдэнд, ямар ч тоо гарч ирэх магадлалтай гэсэн үг. Энэ даалгаврыг өмнө хийж байгаагүй, санаанд оромгүй даалгавар ирсэн. Тэмцээний даалгаврыг илүү дэлгэрүүлж хэлэхэд, Таван минутын дотор тоогоо бодож боловсруулаад төв тайз руугаа очино. Тэнд ч гэсэн адилхан 225 ширхэг дотроо гэрэлтэй шоонууд байх бөгөөд гэрэл нь энд, тэнд анивчиж байгаад удааширсаар нэг шоон дээр зогсоход гурван секундын дотор тэнд ямар тоо гарсныг санаж олонгуутаа өмнөө байрлах 1-9 хүртэлх тоог наасан лаазан ханыг нурааж зөв тоогоо олох ёстой. 

Манай оюун ухааны тамирчид чанараараа дэлхийд 1-д жагсдаг

-Ер нь гадны тэмцээнүүдэд оролцоод явж байхад монголчууд юугаараа илүү байдаг вэ.  Манай оюун ухааны тамирчид чанараараа дэлхийд 1-д жагсдаг гэж сонссон?

-Монгол хүний оюуны потенциал эхний тав жагсдаг. Үүнийг ашигладаггүй байдлаараа мөн доороосоо тавд жагсдаг. Монгол хүн бүр өөрийн гэсэн маш их оюуны потенциальтай харин үүнийгээ ашиглаж чаддагүй.

Манай оюун ухааны тамирчид чанараараа дэлхийд 1-д жагсдаг. 2013 оны Дэлхийн аваргаар 2-т орж байсан, 2014 оны хувьд 2-т орж байсан. Сая 2015 онд болсон Азийн аваргаас боломжит 66 медиалаас 38 медалийг монголчууд хүртсэн. 35 тэмцээнд оролцож 487 медаль хүртсэн байна. Мөн Олон Улсын их мастер, дэлхийн аварга рекорд эзэмшигчдийг ялж чадлаа. Өсвөрийн 17 рекордын 12-ийг монгол хүүхдүүд эзэмшдэг. Орсон тэмцээн болгонд медалийн тоогоороо 1-д ордог. Гэхдээ манай хүүхдүүдийн хичээллэсэн хугацаа маш бага, хамгийн ихдээ гэхэд 3 жил байна. Гэтэл гадны том тамирчид 10, 20 жилээр хичээллээд улсаас нь цалинжуулаад мэргэжлийн ажил болгосон. Өөрсдийн гэсэн тархины судалгааны багатай, та ийм амралттай, ийм хоол иднэ үү гэж зөвлөж өгдөг. Бидний хувьд хичээлийнхээ хажуугаар оюун ухааны спортоор хичээллэж, тэмцээнд өөрсдийн зардалаар явдагаараа бусдаас арай өөр онцлогтой.

-Чи анх хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ. Анх ямар зорилгоор хичээллэж эхэлсэн вэ?

-Анх Хатанбаатар багш хуучин сургууль дээр ирж лекц уншсан. Хүн бүр ийм, мундаг болж чадна гэдэг ойлголтыг надад өгч чадсан. Мөн үүний хажуугаар тархины үйл ажиллагааг сайжруулах юмыг арай өөр өнцгөөс харж сэтгэдэг болохыг хүсэж байсан.Зөвхөн нэг урсгалаар явахыг хүсээгүй. Хичээллэж эхлээд хоёр жил болж байна. Олон Улсын тэмцээнд орж эхлээд жил болж байна. Энэ хугацаанд 2014 онд өсвөрийн дэлхийн аварга, Азийн өсвөрийн дэд аварга, 2015 онд өсвөрийн дэлхийн дэд аварга болсон. Түүнчлэн хамгийн залуу олон улсын их мастер цолыг эзэмшигч хоёр тамирчны нэг би. Ой тогтоолтын үндсэн 10 төрөл байдаг. Энэ нь улсын, дэлхийн, олон улсынх гэдгээсээ шалтгаалаад хугацаанууд нь өөр байдаг. Дээшлэх тусам хугацаа нь удаашрана гэсэн үг. Дэлхийн аварга дээр бол 1 цаг хөзөр цээжилнэ, 1 цаг тоо цээжилнэ. Хамгийн сүүлд нь нийлбэр оноогоор аваргаа тодорхойлдог.

-Гоц  хүмүүсийн тэмцээн бас ирэх арваннэг дүгээр сард болно. Чи тэр тэмцээнд явах уу?

-Ирэх арваннэгдүгээр сард Лас Вегас хотод болно. Тэр тэмцээнд оролцох улс тодорхой хэмжээнд квот тогтоочихдог. Манайх ч гэсэн хэдэн квот ирнэ, тэр хэмжээгээрээ хүүхдүүдээ явуулна. 2012 оны олимппод манай тамирчид оролцоод алтан медаль хүртэж рекорд тогтоож байсан.

-Чамайг дараагийн ямар тэмцээн хүлээж байна вэ?

 -Ирэх зургадугаар сард дэлхийн шилдэг 24-н тамирчны хоорондоо өрсөлддөг тэмцээн байгаа.

-Чиний ирээдүйн зорилгоос хуваалцмаар байна. Ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?

-Сэтгэл судлаач болохыг хүсдэг. Монголд нийгэм, соёл талаасаа тухайн салбар нь хөгжиж байх суурь эзлээгүй байна. Тиймээс эдийн засаг, бизнесийн чиглэлээр сурахаар төлөвлөж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Araasaa olon xvvhdiig eh sportod hol tawiulaarai.Mgl hogjih tsag oir bna.Amjilt husie... iim surguuli duguilan neegeeree Zowhon Mgl huuheduuded.
2016/03/16 103.17.108.42
Sain bna Sain huu Amjilt az jargal husie
2016/03/16 103.17.108.42
zochin
Hyyhed zaluust anhaaral tavih, tedniig demjih ni chuhal , bolomjgui baidlaas bolood hezee ch bolomjoo ashiglahgui ongorch baigaa zaluus ih baigaa daa, haramsaltai ni bolobsroliinhoniig bolood tor yu ch hiihgui baina… Amjilt hysii, busdad ylger duurial bo
2016/03/16 103.17.108.42
Зочин
Зорилготой мундаг хуу бна хуухдууд улгэр дууриал авах хэрэгтэй амжилт хусье
2016/03/16 103.17.108.42
Мундаг хүү байна аа
2016/03/16 103.17.108.42
zochin
Mundag umaa amjilt husie
2016/03/16 103.17.108.42
24
amjilt
2016/03/16 103.17.108.42
24
amjilt
2016/03/16 103.17.108.42
24
amjilt
2016/03/16 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment