8o
Улаанбаатар хот
mobile menu

БНХАУ-ын байнгын хорооны дэд дарга ирлээ

2015-11-23 10:07:00

Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын дэд дарга Миеэгомбын Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга хатагтай Янь Зюньчи тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Монгол-Хятадын парламент хоорондын байнгын уулзалтын механизмын хамтарсан хуралд оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирлээ.

 

БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал /БХАТИХ/-ын Байнгын хорооны дэд дарга Янь Зюньчи-г БХАТИХ-ын Байнгын хорооны гишүүн, Гадаад хэргийн хорооны дэд дарга, БХАТИХ-ын Хятад-Монголын Найрамдлын бүлгийн дарга, Хятад-Монголын парламент хоорондын хамтын ажиллагааны байнгын уулзалтын механизмын Хятадын талын Байнгын хорооны дэд дарга Цао Вэйжоу, БХАТИХ-ын Байнгын хорооны гишүүн, Үндэстний хорооны дэд дарга, БХАТИХ-ын Хятад-Монголын Найрамдлын бүлгийн дэд дарга Юнь Фөн зэрэг хорь орчим хүмүүс дагалдан яваа аж.  

 Төлөөлөгчдийг УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн С.Одонтуяа, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн Д.Тэрбишдагва, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хаймин болон бусад албаны хүмүүс “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтан авсан юм.

 БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга Янь Зюньчи өнөөдөр /2015.11.23/ Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод бараалхах юм. Үүний дараа тэрээр Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга М.Энхболдтой уулзана хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment