8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-03-16 07:49:00

09:00 цагт ГХЯ-ны Зөвшилцөл танхимд “Сайн засаглал ба байгалийн нөөцийн удирдлагын найдвартай үйлчилгээ” сэдэвт олон улсын семинар эхэлнэ.

10:30 цагт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол дахь Америкийн Худалдааны Танхимын төлөөлөгчидтэй Туушин зочид буудлын "Соёмбо" танхимд уулзана.

11:00 цагт “ONE” event hall-д болох “Азийн хүлэг улс зөвлөлдөх танхим”-ын анхдугаар хуралдаан эхэлнэ.

11:00 цагт "Шангрилла" зочид буудалд "Авто зам экспо-2016" олон улсын үзэсгэлэн, бага хурал нээлтээ хийнэ.

11:00 цагт Хангарид ордны 14 давхарт Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын захиралуудтай үр дүнгийн гэрээ байгуулах үйл ажиллагаа болно.

11:30 цагт Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг тохиолдуулан нийслэл, дүүргийн Цэргийн штабууд иргэдэд ажлаа танилцуулах өдөрлөг, “Ахмад, залуучуудын 3 үеийн уулзалт” Соёлын төв өргөөнд болно.

12:00 цагт Орчуулагч Ц.Гомбосүрэнгийн орчуулсан дэлхийн сонгодог уран зохиол Достоевскийн “Хөвүүн заяа”, Юрий Трифоновын “Үйлтэй байшин” номын нээлтийн үйл ажиллагаа Азхур номын их дэлгүүрт болно.

12:00 цагт Blue Sky tower-ийн зүүн урд “ICC” tower-н 17 давхарт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Өвөрхангай,Архангай,Өмнөговь,Дорногвь аймгуудад баригдах цэвэрлэх байгууламж болон бүтээн байгуулалтын төслүүдийн зээлийн санхүүжилтэнд гарын үсэг зурах арга хэмжээ болно.

13:00 цагт  Нийслэлийн БЗД-ийн хөдөлмөрийн хэлтсээс 2015 онд хийсэн ажлын тайлан болон 2016 онд хийх төсөл хөтөлбөрүүдийг Дүнжингарав худалдааны төвд танилцуулна. Арга хэмжээнд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан тэргүүтэй албаны бусад хүмүүс оролцоно. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment