8o
Улаанбаатар хот
mobile menu

Ченжийг дээрэмдсэн хэрэг гарчээ

2016-03-16 07:46:00

Баянзүрх дүүргийн 26-р хороонд “Баянмонгол” хороололд оршин суудаг алтны ченж 37 настай, иргэн Д-г өнгөрсөн ням гаригийн шөнө дээрэмдсэн хэрэг гарчээ.  Дээрэмчид ченжийг зодож, цүнхийг нь булааж зугтаасан байна. Цүнхэнд нь цамцанд ороож боосон тамхины хайрцагны хэмжээтэй 1.841.66 грамм хоёр ширхэг алтан гулдмай байжээ.

Дээрх этгээдүүд нь 25 орчим настай, 170-175 см орчим өндөртэй, өндөр нуруутай, гонзгой царайтай, хар хувцастай байсныг цагдаад дүрслэн мэдээлсэн байна. Монголбанкны ханшаар өнөөдөр нэг грамм алт 80 орчим мянган төгрөг. Тэгэхээр дээрх алт нийт 150 орчим сая төгрөг болох аж. Уг газар азаар камертай байсан бөгөөд гэмт этгээдүүдийн царай бичигдэн үлджээ. Одоо хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж буй бөгөөд гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл