8o
Улаанбаатар хот
mobile menu

“20 жилийн хөдөлмөр хөлс хүч рүү минь  бүү ус цацаач”

2016-03-15 18:24:00

Чингисийн талбай дээр хөл хөдөлгөөн ихтэй, хүмүүс хаа нэг тийшээ алхана... Тэд бүгд өөр өөрсдийн мэдээллээ олж авахын тулд зүг зүг яаран алхах ажээ. Учир нь өнөөдөр “Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах өдөр”. Хэрэглэгч “Хаан” байхыг сануулах өдөр. Тиймдээ ч Чингисийн талбай дээр төрийн байгууллагууд нээлттэй хаалганы өдөр зохион байгуулж,  хэрэглэгчдэд мэдээлэл өгсөн нь ийнхүү олныг цуглуулжээ. Талд талд үйл явдал өрнөх зуур гэв гэнэт байн байн эсэргүүцлээ зарлаж байсан микрочид сүр бараатайгаар талбайг дүүргэх нь тэр.  Тэд ч гэсэн өөрсдийн зорчигчдын эрх ашгийг хамгаалахын төлөө эсэргүүцэлээ илэрхийлэхээр, автомашиных нь хөдөлгөөнийг хязгаарласан нийслэлийн Нийтийн тээврийн газарт өгсөн шаардлагынхаа хариуг авахаар иржээ.

Учир нь энэ сарын нэгнээс эхлэн Нийтийн тээврийн газраас насжилт нь хэтэрсэн микронуудыг халаанд гаргах тухай тогтоомж гарсан. Энэ тогтоомж нь энэ сарын 13-наас хэрэгжин цагдаа нар насжилт нь хэтэрсэн микронуудыг торгож эхэлснээс амьжиргаагаа залгуулдаг байсан “гол хөдөлгүүр” нь доголдож эхэлжээ.

Тиймээс микрогоо хөлөглөсөн 40 гаруй  жолооч бухимдалаа илэрхийлж, төр засаг иргэдээ ялгаварлаж болохгүй гэдгийг хэлж байсан юм. Тэд “Яг одоогийн байдлаар 100 гаруй микро, 500 орчим хүн цуглаад байна. Уг нь зүй ёсондоо 1000 гаруй микро, 2000 орчим хүн цуглах ёстой. Өнөөдөр жагсаал цуглааны эхний өдөр учир бид цөөхүүл зогсож байна аа. Бас талбайд багталцахгүй гэсэн шалтгаан байна” гэж байсан юм.

Хувиараа тээвэр эрхлэгчдийн нэгдсэн холбооны дарга: Ц.Батчулуун  “Стандарт гэх зүйлээр олон арван жолооч нар ажилгүйдлийн эгнээнд орчоод байна.Тэд микро автобусны стандарт гэдэг юм гаргасан. Тэгсэн мөртлөө төр засаг, зохицуулж байгаа Нийтийн тээврийн газар гэдэг юм нь алагчилсан хуулиар энэ ажлаа явуулж байна. 2003 оны микро автобусны стандарт мөн адил дууссан шүү дээ. Энэ 100 гаруй микрог наймдугаар сарын 01 хүртэл явуулаад бусдыг нь зогсооно гэдэг нь юу гэсэн үг юм бэ. Бидний тавьж буй шаардлага бол “Биднийг улиралд нэг удаа оношилгоогоор оруулаад, үйл ажиллагааг минь хэвийн явуулж байгаачээ” гэсэн хүсэлт.

Төр засаг та бүхэн парк шинэчилж чадахгүй байна, ажлын байраар хангаж чадахгүй байна. Энийгээ чаддаг болсон үедээ энэ үйл ажиллагаагаа хийгээчээ. Өөрөөр хэлбэл, бидний ажиллах амьдрах нөхцлийг бүрдүүлээгүй байж бид нарыг торгох, яллах, шийтгэхээ урьдал болгох юм. Бид 10 20 албан бичиг өгсөн. Одоог хүртэл ганц ч нааштай хариу ирээгүй. Тиймээс бид тэдгээр хүмүүст  талбай дээр ирж үзэл бодлоо идэрхийлж байна. Үндсэн хуулинд зааснаар хүний хөрөнгийг үнэгүйдүүлвэл  төр даана гэсэн заалт бий. Яагаад вэ гэвэл 20 жил өөрсдийнхөө хөрөнгөөр төрдөө тусласан. 20 жилийн дараа бид төрдөө тусласаныхаа эцэст ажил ч үгүй, хоол ч үгүй гудамжинд гарч байна. Цалингийн доод хэмжээ 192.000 мянга төгрөг гээд тогтоочоод үүнийх нь тал хувиар нь эргүүлээд торгочих юм. Ийм байдалд яаж ард иргэд амьдрах юм бэ гэсэн.

Микроны жолоочид ийнхүү эсэргүүцэлээ илэрхийлж байх зуур  Нийслэлийн тээвэр газар, зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Г.Доржпалма ирж тэдэнтэй уулзсан боловч нааштай хариу хэлээгүй юм. Тиймээс жолоочид бухимдалтай байгаагаа Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл тэй нүүр тулж уулзаж хэлнэ. Хэрвээ нааштай хариу өгөхгүй бол суултаас эхлээд микрогоо хүртэл шатаана хэмээж байсан юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зам чөлөөтэй байхад орилоод явахгүй. Хамаг цагны гарз түгжрэлийн гол шалтгаан болдог. Замын хөдөлгөөний дүрэм гэж огт байхгүй шугам маршрут гэж байхгүй. Жижиг зам гудамж хаагуур бол хаагуур сүлжиж давхина, бүр ёс юм шиг машины урдуур хойгуур гэнэт дарж да
2016/03/16 103.17.108.42
chi bugdiig ni tiim gj bodd bgnmu??? ci ocood yriltsaad uz ted tiim hun bish ug helee boduul ysiin adilhn mongol humuus bjiij yuun zailuulah sonn ym yrihiin ?? chni etseg eh hervee iim ajil higd yvbal chi ingj helhgui l bhdaa ene humuusiin tsaana hichneen
2016/03/16 103.17.108.42
Zochin
oorsdiihoo toloo l ajillasan baih muuhai charlaad shijgiin naad mikroniihon dandaa durem zorchino geed er n mikronuudiig boliulah heregtei urd n olon l helj baisan asuudal bna sh tee
2016/03/16 103.17.108.42
Өөрийхөө төлөө ажиллаж ард түмний кармааг сэгсэрч 20 жил явсанаа төрийн төлөө гэж худалаа яриад яахав дээ
2016/03/16 103.17.108.42
20n jil hvmvvs lvv shvlsee vschvvlj hotiig busarlasan ed naraas salah tcag ni bolson nen darui zailuul
2016/03/15 103.17.108.42
нямка
микронуудыг зогсоох цаг нь болсон Хотыг хот биш болгож байна
2016/03/15 103.17.108.42
JJJJJJ
HUUL DUREM GEJ BAIH HEREGTEI!!!!!!!!!!!! OLON JIL BOLSON NASJILT UNDURTEI MASHIINUUDIIG SHATAAH BAGADNA. TUMURIIN HUGIND UGCH HAILUULAH YOSTOI!!!!!!!!!!!!!!! MUIHAR SOYOLGUI ZAVAAN JOLOOCH HEREGGUI
2016/03/15 103.17.108.42
иргэн
микро гэж энэ тээвэр даанч иргэд үйлчилгээний төлөө биш мөнгөний төлөө 1 микроонд чихээд байна чихээд байна заримдаа энэ микро сунадаг шаар шиг юм уу гэж бодогдохоор шүү тэгээд буудал дээр ирээд орилолдоод амар заяа үзүүлэхгүй шүү гудамж замын хөдөлгөөнд
2016/03/15 103.17.108.42
Иргэн
Хүний амь насыг уландаа гишгэсэн, Мөнгөний төлөө ухаан жолоогоо алдсан МУУДСАН МАШИН, МУЙХАР, УХАМСАР СОЁЛГҮЙ ЖОЛООЧТОЙ "МИКРО" гэх хүн тээврийг зогсоох нь зөв шүү...
2016/03/15 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment