8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улсын "Үндсэн хууль"-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж байна

2019-10-23 11:53:00

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн дараах хувилбарыг заалт бүрээр нь уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна.

Долоо.Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо байгуулах: 28.2.Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна. Байнгын болон бусад хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.

image

Найм.Улсын Их Хурлын сонгуулийн журам: 21.4.Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно

 

.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
0000
Хулгайч нараа холхон очож хуц Муусаан хулгайч нар минь таа нар Үндсэн хуулийн тухай ярих эрх байхгүй Төрийн эзэн бол ард түмэн юм шүү хулгайч нар минь бүү давар Удахгүй гэнжэнд чинь уяна
2019/10/23 103.10.23.109