8o
Улаанбаатар хот
mobile menu

“Дураараа биш ээ Дүрмээрээ” аяны хүрээнд зам тээврийн осол 16.3 хувиар буурчээ

2019-10-23 10:30:00

Цагдаагийн ерөнхий газар, Зам тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Оюутолгой” ХХК-тай хамтран “Дураараа биш ээ Дүрмээрээ” соён гэгээрүүлэх арга хэмжээг энэ оны ес болон аравдугаар сард зохион байгууллаа.

Арга хэмжээний явцад нийтийн цахим сүлжээ, лед дэлгэцээр видео шторк, постер түгээж, гудамж талбай, олон нийтийн газар тараах материал, мэдээлэл байршуулж, телевиз, FM радиогоор урьдчилан сэргийлэх агуулгатай мэдээ, мэдээллийг тогтмол өгсөн байна.

Уг аяны хүрээнд үйлдэгдсэн зам тээврийн осол өнөөдийн буюу энэ оны аравдугаар сарын 22-ны байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд гарсан гэмт хэрэг 16.3 хувь, нас барсан хүний тоо 22.2 хувь, гэмтсэн хүний тоо 22.4 хувь, нийслэлд гарсан гэмт хэрэг 24.5 хувь, орон нутагт гарсан гэмт хэрэг 7 хувиар тус тус буурчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл