8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Баяр, Ч.Сайханбилэг нарын хэрэг прокурорт шилжлээ

2019-10-22 10:00:00

Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Дубайн гэрээг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэргээр Монгол улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг АТГ-аас шалгаж байгаа билээ. 

Тэгвэл энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч хэргийг АТГ-аас прокурорт яллах саналтайгаар шилжсэн байна. Прокуророос хэргийг шүүхэд шилжүүлснээр, гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтоох юм. 

С.Баяр, Ч.Сайханбилэг нартай хамт УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг шалгаж байгаа юм.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
дарга нарын хэрэг шүүх дээр очоод л гацна одоо шүүх хурал нь баярын наснаас ч олон дахин хойшилсоор байгаад хэдэн жил болоод сүүлдээ хэрэгсэхгүй болчихно манай шүүгч нар авилгачид луйварчидын хам
2019/10/27 66.181.161.84
Монгол
Эх орноосоо урвасан хэргээр ял оноох хэрэгтэй
2019/10/24 202.9.45.35
zochin
dvvjilvel taarna novshiin hulgaichdiig
2019/10/23 202.126.88.42
зочин
Сайхан мултрах байлгүй, Ямар мань мэтийн мөнгө төгрөг муутай амьтан байгаа биш Хахууль,танил тал нь хаачихав, Дээрээс нь авилгач шүүгч нар байхад тас шүү дээ
2019/10/22 202.126.89.97
хайяааа
"Эрдэнэт үйлдвэр"-ээс 2009-2017 оны хооронд хийгдсэн олон сая ам.долларын гүйлгээ оффшор бүс дэх компаниудын дансанд шилжсэн.
2019/10/22 103.111.68.3