8o
Улаанбаатар хот
mobile menu

Явган зорчигч өөрөө удирддаг гэрлэн дохио өнөөдрөөс ажиллаж эхэллээ

2019-10-21 10:13:41

Яармагийн замын явган зорчигч нарт зориулсан гэрлэн дохио бүхий гарцаар гарах явган зорчигч өөрөө удирддаг гэрлийн товчлуур өнөөдрөөс ажиллаж эхэллээ.

Хөдөлгөөний эрчмээс үл хамааран явган зорчигч байхгүй тохиолдолд ч хориглосон улаан гэрэл асаж хөдөлгөөнийг саатуулдаг байсныг өөрчилж явган зорчигч ирсэн тохиолдолд өөрсдөө асаах боломжтой болж байгаа ба замын хөдөлгөөний эрчим нэмэгдэж жолооч нар шаардлагагүй зогсолт хийхгүй болж байна.

Явган зорчигч гарцаар гарах үедээ товчлуурыг дарж ямар гэрэл асаж байгаагаас шалтгаалан 15-20 секундийн дараа зөвшөөрсөн ногоон гэрэл асаж явган зорчигч нар гарцаар зам хөндлөн гарах боломжтой юм.

 

 

Жолооч нар үүнээс үл хамааран гэрэл дохионы зохицуулга бүхий явган хүний гарцын орчим хурдаа тохируулж анхаарал болгоомжтой явахыг зөвлөж байна. 

 

 
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Дондог
Энэ дохиолол манайд одоо л нэг тавигдаж байх шиг байна, уг нь аль 1980 оны үед оросод сурч байхад байдаг зүйл байсан мөн одоо шөнө дунд гэрлэн дохионууд зарим газар цаг зохицуулттай зөвхөн шар гэрэл н
2019/10/21 202.179.8.210