8o
Улаанбаатар хот
mobile menu

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

2019-10-21 09:07:17

Өнөөдөр аргын тооллын 2019 оны аравдугаар сарын 21. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын дунд харагчин тахиа сарын 23. Сумъяа гараг. Найралт эх одтой, дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин туулай өдөр.

Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Суудал: Огторгуй

Өдрийн наран 7 цаг 19 минутад мандан, 17 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл