ФАТФ буюу Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллагын ээлжит хурал Франц улсын нийслэл Парис хотноо өнгөрсөн өдрүүдэд боллоо. Тус хурлаар Монгол Улсыг "Саарал жагсаалт"-д оруулах эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна.
Энэ талаар манай улсын албаны эх сурвалжууд "Хурлын эцсийн шийдвэр гарсан. Манай улс саарал жагсаалтад орсон" гэсэн мэдээллийг өглөө. Мөн Монгол Улс саарал жагсаалтад орсон талаарх мэдээллийг гадаадын эх сурвалжууд мэдээлж эхэллээ
МОНГОЛ УЛС “СААРАЛ ЖАГСААЛТ”-Д Орсоноор
- Олон улсын байгууллагууд манай улстай хамтран ажиллахаас татгалзах;
- Гадаадын харилцагч банкууд харилцаагаа таслах;
- Гадаадын хөрөнгө оруулалт багасаж, гадаад худалдааны хэмжээ буурах;
- Иргэд гадаадад картаар гүйлгээ хийх боломжгүй болж, гадаад гүйлгээний шилжүүлэг хийхэд хүндрэл үүсэх;
- Улмаар улс орны эдийн засаг агших, ард түмний амьдрал доройтох зэрэг эрсдэл үүсэх билээ.