8o
Улаанбаатар хот
mobile menu

Усаар дамжих гэдэсний халдвараас сэргийлэхийг зөвлөж байна

2019-10-19 11:09:20

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах хотхоны оршин суугчдад энэ сарын 14-нөөс бөөлжиж, суулгах зэрэг гэдэсний халдварын шинж тэмдэг илэрч, улмаар ХӨСҮТ-д ханджээ.

Дээрх шинж тэмдэг илэрсэн нийт 117 хүн хандаж, тусламж үйлчилгээ, зөвлөгөө авсан бол өнөөдрийн байдлаар 19 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Тухайн хотхоны ундны усны дээж болон өвчтөнүүдийн шинжилгээгээр гэдэсний савханцар үүсгэгч E.Coli нян илэрсэн бөгөөд цэвэр усны шугамаас эвгүй үнэртэй ус гарч байсан ч түүнийг хоол хүнс, ахуйн хэрэглээндээ хэрэглэж, буцалгахгүйгээр шууд уусан гэдгийг оршин суугчид хэлсэн байна.

Урьдчилсан байдлаар тус хотхон төвлөрсөн усан хангамжийн системд холбогдоогүй нь халдвар гарах шалтгаан болсон байж магадгүй гэж дүгнэж байгаа аж.

Иймд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөдөг “Аюулгүй хоол, хүнсний 5 түлхүүр” буюу гараа савандаж угаах, түүхий ус уухгүй байх, хоол хүнсийг гүйцэд болгож идэх, болгосон болон түүхий хүнсийг тус тусад нь байлгах, хүнсийг зохих хэмд хадгалах зарчмыг мөрдөхийг иргэдэд зөвлөж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл