8o
Улаанбаатар хот
mobile menu

Цэрэг татлага маргааш эхэлнэ

2019-10-17 14:23:43

2019 оны хоёрдугаар ээлжийн цэргийн жинхэнэ албаны цэрэг татлага Нийслэлийн хэмжээнд аравдугаар сарын 18-20-нд болно. 

Нийслэлийн цэрэг татлагын товчооноос “Цэргийн зарлан дуудах мэдэгдэл”-ийг хугацаат цэргийн албанд татагдах иргэдийн 96.1 хувьд хүргүүлжээ.

Дүүргүүдийн Цэрэг татлагын товчоод хугацаат цэргийн албанд татагдах иргэдэд төрийн батлан хамгаалах үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээг зохион байгуулахын зэрэгцээ цэрэг татлагад хамрагдаж буй залууст нэг цэгийн үйлчилгээг хүргэх бэлтгэл ажил хангасан байна.

Дараах байранд цэргийн жинхэнэ албаны татлагыг явуулна.

Баянгол дүрэг -Оюуны ундраа цогцолбор сургууль \96 дугаар сургууль/
Баянзүрх дүүрэг- Ерөнхий боловсролын 14 дүгээр сургууль
Сүхбаатар дүүрэг - Ерөнхий боловсролын 31 дүгээр сургууль
Сонгинохайрхан дүүрэг- Ирээдүй цогцолбор сургууль /83 дугаар сургууль/
Хан-Уул дүүрэг - Ерөнхий боловсролын 34 дүгээр сургууль
Чингэлтэй дүүрэг - Ерөнхий боловсролын 5 дугаар сургууль
Налайх дүүрэг- Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв
Багахангай дүүрэг- Хангай цогцолбор сургууль

Цэрэг татлагын товчооноос цэргийн жинхэнэ албанд татагдах залууст хандаж  “Иргэний цэргийн үүргээ биелүүлэн цэрэг татлагын байранд ирж идэвхтэй оролцох, цэргийн алба хаах таван төрлийн хэлбэрээс сонголтоо зөв хийх, иргэний үнэмлэхтэйгээ ирж хамрагдаарай” хэмээн уриаллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл