8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбаатарт олон улсын зэрэглэлтэй тэмцээн явуулах хөлбөмбөгийн талбай ашиглалтад орлоо

2019-10-17 09:28:43

Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ОУХБХ)-ны “FIFA Forward 1.0” буюу хөлбөмбөгийн хөгжлийг дэмжих төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Буянт-Ухаа” спорт цогцолборын эсрэг талд баригдаж байсан хөлбөмбөгийн талбай өнөөдөр ашиглалтад орлоо.Энэхүү хөлбөмбөгийн талбай нь 115м х 85м хэмжээтэй, олон улсын А зэрэглэлийн тэмцээн явуулах боломжтой юм байна.

Талбайн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, тамирчидтай уулзан баяр хүргэв. Мөн Монгол Улсад хүрэлцэн ирсэн ОУХБХ-ны ерөнхийлөгч Жианни Инфантино, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар нартай холбоодын хамтын ажиллагааны талаар ярилцаж, “Азийн хүүхдүүд-2020”, “Зүүн Азийн залуучуудын 2023 оны наадам”-ын бэлтгэл ажилтай танилцлаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
BOLD
A GANBAATAR UNEHEER SAIN AJILLAJ BAIGAA BAYAR HURGIE,,,
2019/10/17 103.212.116.63