8o
Улаанбаатар хот
mobile menu

Сансарт хөөргөх бүтээлийг хүлээн авч дуусахад хоёр хоног үлдлээ

2019-10-16 16:06:22

Улаанбаатар хотын 380 жилийн ойг тохиолдуулан Хүүхэд залуус, өсвөр үеийг шинжлэх ухаанч хандлагатай болгох, бүтээлч шинэ үеийг дэмжихэд урам зориг төрүүлэх зорилгоор 2019.10.29-ний 10:00 цагт MARSA буюу Монголын сансрын судалгаа хөгжүүлэлтийн төв ТББ, НЗДТГ-тай хамтран Нийслэлийн төв талбайгаас Сансрын бөмбөлөг хөөргөхөөр болсон.

 Тус сансрын бөмбөлөгт ЕБС-ийн дунд ангийн 12-15 насны сурагчдын дунд зарласан "Бидний бүтээл сансарт" уралдааны шилдэг оролцогчдын бүтээлийг Улаанбаатар хотын бэлгэ тэмдэг, гэнэтийн байдлаар сонгогдсон нийслэлийн 380 иргэний нэрсийн хамт сансар өөд 38000 метр хөөргөхөөр төлөвлөж байна.

Сансарт хөөргөх бүтээлийг баасан гараг буюу 18-ны 18 цаг хүртэл хүлээн авах тул хүсэл мөрөөдөл, ур ухаан шингэсэн бүтээлээ амжиж ирүүлээрэй!

Бүтээлийг Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Жуулчны гудамж, “Pearl tower”-ын 302 тоотод хүлээн авна.

Хэрвээ та задгай сансарт 38000 метрийн өндөрт өөрийн нэрээ хөөргөсөн Монголын анхны 380 иргэний нэг болохыг хүсвэл www.marsa.mm сайтад бүртгүүлэн оролцох боломжтой.

MARSA

Монголын Сансрын Судалгаа Хөгжүүлэлтийн Төв

www.marsa.mn 7700-3232, 90090231

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл