8o
Улаанбаатар хот
mobile menu

"Хотын дулааны шугамыг гэмтээсэн бол хохирлыг тухайн иргэн, байгууллагуудад хүлээлгэнэ"

2019-10-16 15:24:29

Энэ оны тавдугаар сард нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх Сэлбэ голын дагуух дулааны шугамыг автомашинаараа мөргөж унасан ноцтой осол гарсан.

Тухайн осол нь дулааны шугамыг гэмтээсэн юм.

Иймд иргэд, байгууллагууд дулааны шугамыг хамгаалах зурвасын ойр орчимд ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байх, авто тээврийн хөдөлгөөнөөр зорчихдоо болгоомжтой зорчих, тэмдэг тэмдэглэгээг зөрчихгүй байхыг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-аас зөвлөлөө.

Хэрэв хотын төвлөрсөн дулаан хангамжийн шугамыг гэмтээсэн бол сүлжээнд гарсан хохирол, хариуцлагыг тухайн иргэн, байгууллагуудад хүлээлгэнэ гэв.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл