8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Эрдэнэ: Дөнгөж сая миний авсан мэдээллээр ФАТФ Монгол улсыг саарал жагсаалтад оруулсан байна

2019-10-16 15:05:00

ФАТФ буюу Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллагын ээлжит хурал Франц улсын нийслэл Парис хотноо болж байна. Энэхүү хурлаар өнөөдөр  Монгол Улсыг "Саарал жагсаалт"-д оруулах эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. "Саарал жагсаалт"-д орох эсэх талаар АН-ын дарга С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Дөнгөж сая миний авсан мэдээллээр ФАТФ Монгол улсыг саарал жагсаалтад орууллаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоор ахлуулсан Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх Үндэсний зөвлөл гэж байдаг. Гэвч ХЗДХ-ийн сайд маань ФАТФ-аас удаа дараа тавьсан шаардлагыг биелүүлэх талаар бодитой ажил огт хийгээгүй” гэсэн мэдээллийг өглөө. 

Дөрвөн цагийн өмнө Монгол Улсыг саарал жагсаалтад оруулахгүйн төлөөх хэлэлцээ хүнд байгааг АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр твиттер хуудастаа бичсэн байна. Тэрбээр "Нөхцөл байдал хүнд байна. Ер нь бүтэхгүй талдаа л байх шиг байна. Хариуцлагагүйн зуд л гэхээс" гэсэн байна.

Хэрвээ Монгол Улс “Саарал жагсаалт”-д орвол:

  • Олон улсын байгууллагууд манай улстай хамтран ажиллахаас татгалзах;
  • Гадаадын харилцагч банкууд харилцаагаа таслах;
  • Гадаадын хөрөнгө оруулалт багасаж, гадаад худалдааны хэмжээ буурах;
  • Иргэд гадаадад картаар гүйлгээ хийх боломжгүй болж, гадаад гүйлгээний шилжүүлэг хийхэд хүндрэл үүсэх;
  • Улмаар улс орны эдийн засаг агших, ард түмний амьдрал доройтох зэрэг эрсдэл үүсэх билээ.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Монголын төр гэж 76 хүний гаргасан шийдвэр юм. Энд мөнгө угаах сонирхолтой олон хүн байна гэж ойлгогдож байна. Тийм учраас хар жагсаалтан оржээ
2019/10/19 202.9.45.160
Br
UNEN SHDE. BUR XAR JAGSAALTAD ORUULAASAI. ER N YAMAR CH JAGSAALTAD ORSON ARD TUMEN ULAM YADUU BOLOX N XAMGIIN UNEN. MONGOL ULS BISH DARGA NARIIN XUSDAG TUSUV L SAARAL BOLSON BAIX ARD TUMEN YADUU
2019/10/16 109.126.9.170
Зочин
Эрдэнэ гуай баяртай мэдээ яаравчлан бүхнээс урьтаж мэдээллээ юү? Таныг 20 онд БГ- шууд урьдын адил юм аваад сонгох нь өнгөрсөндөгөө...
2019/10/16 103.229.122.24
zochin
Yamar humuuseer toroo udirduulaad bna daa bid . Tsaashid bas ed nar uu !!!
2019/10/16 66.181.187.99
sod
Tor barisan ta nariin byryy uil ajillagaanaas bolj bgaa zuil shuu. Ta nar idej yyj yls orong holdoo chirsen hylgaich nar.ylsiin mon hulgailj gadaadad bairshyyldag hylgaich nar
2019/10/16 202.126.88.188
зочин
2012-2016 онуудад МАНАН-гийн АН-гийн тарьсан гайнаас энэ асуудал эхтэй, тэгсэн энэ нөхөр нэг их гавьяа байгуулж, мэдээгүй юм мэдчихсэн аятай том том дуугараад байх юм, түүний найз Нямка нь ч Нямка
2019/10/16 124.158.73.28
Зочин
Энэ муу лалар саарал жагсаалтанд орлоо гээд баярлаад байгаа юмуу. Та нар засаг барьж байхад хийсэн хогийн ажлын үр дүнд ийм байдалд орж байна. Бах мэлхий царайлсан лалар новшоо!!!.
2019/10/16 203.91.115.42
Zochin
Bayrlaj bna uu.
2019/10/16 73.176.171.37
O
Ta nar ih rolitoi shuu mangaraaa
2019/10/16 150.129.141.4