8o
Улаанбаатар хот
mobile menu

Шууд: Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг хийж байна

2019-10-15 11:13:00

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барьсан. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд төрөөс гэр бүлийг дэмжих бодлогыг тодорхойлох, гэр бүлийн талаар явуулж буй бодлого, үйлчилгээг гэр бүлд шуурхай хүргэх үүргийг хэрэгжүүлэх бүтэц, механизмыг хуулиар баталгаажуулах, иргэдэд гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлд зөвлөгөө өгөх, гэр бүл дэх хүүхдийн эрхийн баталгааг хангах,  эрхдэлд нөхцөлд байгаа хүүхдийн өмчийг хамгаалах,  гадаадын харьяат гэр бүлд хүүхэд үрчлэх асуудлыг шинээр, хүүхэд үрчлэлт, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагааг боловсронгуй болгож, гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлага, гадаадын харьяат иргэн оролцсон гэр бүлийн асуудлыг нарийвчлан зохицуулахаар тусгаад байгаа юм. Тэгвэл яг одоо Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг Төрийн ордонд хийж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл