8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбуудайн болц оройтсон ч га-аас өндөр ургац авна

2019-10-15 10:00:00

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ургац хураалтын явц байдалтай газар дээр нь танилцаж дүн шинжилгээ хийх ажлын хэсгийг томилон, тодорхой үүрэг даалгавар өгсний дагуу тус ажлын хэсэг  өнгөрсөн амралтын өдрүүдээр \2019.10.11-2019.10.13\ Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн газар тариалангийн бүс нутагт ажиллалаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монгол Улсын гавьяат агрономич доктор, профессор Г.Даваадорж, ХХААХҮ-ийн сайдын зөвлөх Р.Жадамбаа, ТЭДСангийн гүйцэтгэх захирал В.Үнэнбат, ТЭДСангийн Ерөнхий менежер С.Нямаа, ХХААХҮ-ийн ГТБХЗГ-ын ахлах мэргэжилтэн Б.Одонхүү болон бусад  холбогдох албаны хүмүүс  Төв аймгийн Баянцогт, Угтаал, Цээл, Сүмбэр, Жаргалант, Дархан-Уул аймгийн Орхон, Сэлэнгэ аймгийн Хушаат, Сант, Хөтөл, Ерөө сумдад тус тус ажиллалаа.

         Энэ жил улсын хэмжээгээр  364.8 мянган га-д үр тариа, үүнээс 340.0  мянган га-д улаанбуудай, 14.8 мянган га-д төмс, 8.0 мянган га-д хүнсний ногоо, 82.4 мянган га-д тосны, 42.0 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 512.0 мянган га-д тариалалт хийсэн.

Урьдчилсан балансаар 441.9 мянган тонн үр тариа, үүнээс 420.0 мянган тонн буудай, 176.8 мянган тонн төмс, 91.2 мянган тонн хүнсний ногоо, 38.0 мянган тонн  тосны ургамал, 80.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах урьдчилсан баланс гарсан. Улсын хэмжээгээр 10 дугаар сарын 11-ны  байдлаар 69.3 мянган га-г ангилан хадаж нийтдээ 181.8 мянган га-гаас 233.5 мянган тонн үр тариа, үүнээс 227.4 мянган тонн улаанбуудай,  13.6 мянган га-гаас 167.3 мянган тонн төмс, 6.4 мянган га-гаас 70.2 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авснаар үр тарианы хураалт 51.9 хувь, хүнсний ногооны хураалт 80.4 хувь, төмсний хураалт 90.8   хувийн явцтай байна.

Төв аймгийн хувьд  энэ жил  үр тариа 69702 га , төмс 7825 га,   хүнсний ногоо 1164 га, тэжээлийн ургамал 11540 га , тосны ургамал 18382 га-д тус тус тариалалт хийгджээ. Аймгийн хэмжээнд үр тариа 24866 га-аас 30447  тн буюу нэгжээс 12,2 цн, төмс 7396 га-аас 95468 тн буюу 129,1 цн , хүнсний ногоо 925,7 га-аас 9804 тн буюу нэгжээс 105,9 цн, тэжээлийн ургамал  8302 га-аас 27864 тн буюу 33,6 цн ургац хураагаад байна. 10-р сарын 14-ны байдлаар ургац хураалт  үр тариа 37 %,  төмс 95 %, хүнсний ногоо 87 %,  тэжээлийн ургамал 66.3 %  тосны ургамал 30 хувийн явцтай байна. Тус аймгийн ХААГ-ын дарга Б.Жамбалдорж, Хэдийгээр ургацын болцоос хамаараад ургац хураалт оройтож эхэлсэн хэдий ч манай аймгийн хувьд цаг агаар харьцангуй тааламжтай байснаас шалтгаалж үр тарианы болц гүйцэж ургац хураалтын ажилдаа шуурхайлан ороод байна. Энэ жил Төв аймгийн тариаланчид га-аас дунджаар 12 центр, зарим газраар 20-25 түүнээс дээш центрийн ургац авч байна. Ойрын 10 хоногтоо ургац хураалтаа шуурхайлж, түрүүлж дууссан аж ахуй нэгжүүд бусаддаа техник хүн хүчээр туслах ажлыг зохион байгуулж байна гэлээ.

Дархан-Уул аймгийн ХААГ-ын дарга З.Нэргүй, Манай аймгийн хувьд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг үр тарианы 112 аж ахуйн нэгж, иргэн, төмс хүнсний ногооны 32 аж ахуйн нэгж, 3200 иргэн 34.5 мянган  га эргэлтийн талбай эзэмшиж үйлдвэрлэл явуулж байна.

Ургацын урьдчилсан балансаар нийт 21019.5 га талбайд тариалалт хийснээс 1413 га талбай ургац алдаж 19.6 мянган га талбайгаас 32.5  мянгантонн ургац хураан авна. Ойрын өдрүүдэд цаг агаар тааламжтай байгаа тул хураалтын ажил хэвийн үргэлжлэн явагдаж байна. 2019 оны 10 дугаар сарын 11-ны байдлаар нийт 11774.7 га-аас 22024.5 тонн ургац хурааж 56 хувийн гүйцэтгэлтэй байна.  Үүнээс төмс 545 га талбайгаас 5350 тонн ургац буюу нийт хураах талбайн 93,2 хувь, хүнсний ногоо 869 га-аас 7890 тонн ургац  буюу 63.7 хувь, үр тариа 9510.7 га-аас  8419.53 тонн буюу нийт хураах талбайн 66.3 хувийг хураан аваад байна гэв.

 

Сэлэнгэ аймгийн ХААГ-ын дарга Б.Мөнхтөр, 2019 оны 10 сарын 14-ны байдлаар Аймгийн хэмжээнд улаанбуудай 66691 га талбай хураан авч, нэгж га талбайгаас 12 цн буюу 80140.6 тн ургац, Улаанбуудайн хураалт 47 хувьтай, тосны ургамал 4943 га талбайг хурааж нэгж га талбайгаас 7.1 цн буюу 3507.6 тн ургац, тэжээлийн ургамал 2797 га талбайг хурааж нэгж га талбайгаас 5 цн буюу 1402.7 тн ургац, төмс 2207.1 га талбайд хураалт хийгдэж, нэгж га талбайгаас 122 цн буюу 26945 тн ургац, төмс 2207.1 га талбайд хураалт хийгдэж, нэгж га талбайгаас 122 цн буюу 26945 тн ургац, төмсний хураалт 86.7 хувьтай, хүнсний ногоо 1975.4 га талбайд хураалт хийж, нэгж га талбайгаас 125 цн буюу 24602.6 тн ургац хураан авч, хүнсний ногооны хураалт 78.3 хувьтай явагдаж байна. Цаг агаар харьцангуй хүйтэрч эхэлж байгаа учраас цаашид болц хүлээлгүй аймгийн хэмжээнд ургац хураалтыг шуурхайлж эхэлсэн гэлээ.

Өнгөрөгч жилийн өвөл цас багатай хөрсний чийг муу байсан төдийгүй бороо оройтож орсноос шалтгаалж зарим нутгаар тариалалт хугацаанаасаа хожимдож эхэлсэн юм. Тиймээс тариа, ногооны болц гүйцэхгүй, тарианы чанар шаардлага хангахгүй байх эрсдэл учирч болзошгүй байлаа. Энэ нөхцөл байдлыг газар дээрээ ямар байгааг ХХААХҮЯамны ажлын хэсэг дүн шинжилгээ хийж ажилласан. Ажлын хэсгийн ахлагч Монгол улсын гавьяат агрономич Доктор, профессор Г.Даваадорж, Бидний санааг зовоосон 2 асуудал байлаа. Хамгийн эхлээд болц оройтсон тарианы чанарын асуудал. Газар дээр нь танилцаад явахад энэ жилийн үр тариа хэдийгээр хорчгор байгаа ч чанарын хувьд харьцангуй сайн цавуулаг нь 25-30 хувьд хүрч байгааг гурилын үйлдвэр, мэргэжлийн лабораториудын дүн шинжилгээ харуулж байна. Энэ нь гантай жил био бордоог сайн хэрэглэсэн мөн намар урт болж цаг агаар тааламжтай байж байгаад үр тарианы болц яг гүйцээд ирэхтэй зэрэгцээд тариа хөлдсөн нь цавуулгыг хадгалж үлдсэнтэй холбоотой байна. Өөр нэг санаа зовоож байсан асуудал нь үр тарианы гүйцэд болсон эсэхээс гадна чийгийн хувь хэмжээ өндөр байх магадлал байлаа. Бид 10-аад ААН-ийн тариалангийн талбайгаар орж үзлээ. Ингэхэд чийгийн хэмжээ санаа зовохуйц хэмжээнд биш, өөрөөр хэлбэл сайн хатсан байна. Одоо үлдэж байгаа хугацаанд ургац хураалтаа маш сайн зохион байгуулалттайгаар богино хугацаанд ойрын 7 хоногтоо түргэн шуурхай хураах асуудал маш чухал юм. Зарим нэг болц гүйцээгүй байгаа талбай цаг агаарыг харзнасан байдалтай байна. Энэ нь эрсдэлтэйг бид хэлж зөвлөлөө гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment