8o
Улаанбаатар хот
mobile menu

“Богд Зонхова” хайрхны энгэрт 500 мод тарив

2019-10-14 13:55:09

Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн 17 дугаар хороонд байрлах “Богд Зонхова” хайрхны энгэрт иргэдийн санал хүсэлтийн дагуу орон нутгийн төсвийн хөрөнгөөр бүтээн байгуулсан 108 шат бүхий тохижилтын ажлын нээлтээ хийж, 11 зүйлийн 500 ширхэг мод тарих ажлыг зохион байгууллаа.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, иргэдийн амарч зугаалах таатай орчныг нэмэгдүүлэх, шашин соёл, байгаль дэлхийгээ хүндэтгэх хайрлах зөв дадлыг бий болгох зорилгоор тохижуулсан энэхүү орчинг моджуулах, “хотын ой”-той, цаашлаад модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэнтэй болох эхлэл ийнхүү тавигдлаа.

 

 

 

Энэ удаагийн мод тарих ажилд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, дүүргийн Засаг даргын Тамгын газрын нийт албан хаагчид, хороодын Засаг даргын ажлын алба, Дамбадаржаалин хийдийн лам хуврагууд, “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ-ын ажилтнууд зэрэг 150 орчим хүн оролцлоо

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл