8o
Улаанбаатар хот
mobile menu

ҮЙЛ ЯВДАЛ: “Хөгжлийн бэрхшээлийн тэгш байдлыг хангах сургалт” болно

2019-10-14 09:13:32

НҮБ-ын байранд

09:00 цагт  “Хөгжлийн бэрхшээлийн тэгш байдлыг хангах сургалт” болно.

“Туушин” зочид буудалд

09:30 цагт  “Азийн хотуудын орон сууцны IV форум” болно. 

МУИС-ийн хичээлийн I байранд

10:00 цагт Дэлхийн стандартын өдөрт зориулсан “Дүрс бичлэгийн стандарт нь даяаршлын талбарыг бий болгоно” семинар болно. 

Засгийн газрын III байранд

11:00 цагт ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний 9 сарын статистик мэдээллийг танилцуулна. 

Сүхбаатарын талбайд

11:00 цагт Ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн сурагчдын эцэг эхчүүд төрийн гурван өндөрлөг болон БСШУС-ын сайд, Нийслэлийн Засаг дарга нарт ШААРДЛАГА гардуулах, хүүхдүүдийн зөрчигдөж буй эрх, "Ика" ХХК-иас нийгмийн хариуцлагаа ухамсарлан Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзахыг ШААРДАЖ, жагсаал цуглаан зохион байгуулна. 

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11:00 цагт  Хан-Уул дүүргийн II хороонд хэрэгжиж буй Нэхмэлийн шар байрыг дахин төлөвлөх төсөл зогсоход хүрсэн талаар тус төслийг хэрэгжүүлж буй компани, иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ. 

Монголын хүүхдийн урлан бүтээх төвд

11:00 цагт “ХУН 19” төслийн урлагийн боловсролын өдөрлөг, үзэсгэлэнгийн нээлт болно.

“Холидэй Инн” зочид буудалд

11:00 цагт ДАШТ-ий урьдчилсан шатны Монгол, Киргизийн багийн тоглолтын хэвлэлийн бага хурал болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:30 цагт Монголын аж үйлдвэрийн зөвлөлөөс “Монголчуудын ажлын байрыг булаасан концессийн дээрэм” сэдвээр мэдээлэл хийнэ. 

Тэнгис кино театрт

17:00 цагт  НЗДТГ, Нийслэлийн соёл урлагийн газар, Монголын урлагийн зөвлөлөөс “Улаанбаатар” олон улсын кино наадмын талаар мэдээлэл хийнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл