-12o
Улаанбаатар хот
mobile menu

Ачааны автомашинууд мөргөлдөж, жолооч амиа алджээ

2019-10-11 15:30:00

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хөндлөн хайлааст багийн “Шугамын хөндий” гэдэг газарт авто ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ.

Энэ тухай дуудлага өчигдөр Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газарт 18.00 цагийн орчимд иржээ. Дуудлагын дагуу Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн дөрвөн алба хаагч, нэг автомашинтай 40 км зам туулан 19.40 цагт хэргийн газарт очиход “Норд бенз” загварын ачааны автомашин, “Потон” загварын ачааны автомашинтай мөргөлдөж, “Норд бенз” загварын ачааны автомашины жолооч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат иргэн А /34 настай, эрэгтэй/ автомашины бүхээгт хавчуулагдан нас барсан байдалтай байжээ.

Алба хаагчид талийгаач А-гийн цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment