8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Хурц нарт холбогдох хэргийн анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгов

2019-10-10 14:30:00

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэнтэй холбоотойгоор Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц, УЕП-ын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэрэг шүүхэд шилжсэн. Анхан шатны шүүхээс Б.Хурц нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан бол прокурорын байгууллагаас уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, Давж заалдах шатны шүүхэд хандсан юм.

Тэгвэл өчигдөр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн прокурорын эсэргүүцлийг хэлэлцэх шүүх хуралдаан боллоо.

Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргаж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ТА
Цагаандаа гарсан Луйварчид шүүх цагдааг ЭЗЭЛЧИХЭЖ ДЭЭ
2019/10/14 202.179.25.225
Zochin
Zavaan huivaldahgui unen zuv shiideechee!!
2019/10/13 223.104.15.113