8o
Улаанбаатар хот
mobile menu

Удирдах бүрэлдэхүүн гамшгаас хамгаалах аргачлалд суралцаж байна

2019-10-10 14:00:00

Говьсүмбэр аймгийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль удирдах бүрэлдэхүүний команд штабын дадлага сургуулиар үргэлжилж байна.

Сургалтад аймгийн бүх шатны Засаг дарга, ЗДТГ-ын дарга, Онцгой комиссын гишүүд, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллагуудын нийт 100 гаруй удирдах бүрэлдэхүүн хамрагдаж, цасан болон шороон шуурга, зуд, хүний халдварт өвчин, газар хөдлөлтийн цагийн байдлын дагуу ажиллаж байгаа юм.

Танхимын сургалтыг болзошгүй гамшгийн аюулаас хүн, мал амьтан, хүрээлэн байгаа орчныг хамгаалах урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд нутгийн захиргааны байгууллага, удирдах бүрэлдэхүүн, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, иргэн, хуулийн этгээд томилгоот бүрэлдэхүүнийг сургаж дадлагажуулах, гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, төлөвлөлтийг боловсронгуй болгох, харилцан ажиллагааг сайжруулах зорилгоор зохион байгуулж байна.

Түүнчлэн энэ удаагийн сургалт “Ослын үеийн удирдлагын систем”-ын дагуу явагдаж байгаагаараа онцлог юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  •  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл