-8o
Улаанбаатар хот
mobile menu

Гранат, галт зэвсэг нэвтрүүлэх гэж байсныг хилчид илрүүлжээ

2019-10-10 13:00:00

“Алтанбулаг” авто замын боомтын орох чиглэлд 2019 оны аравдугаар сарын 08-ны өдрийн 19.25 цагт Монгол Улсын иргэн Ч, А нарын зорчин явсан 88-88 УН улсын дугаартай гурван дугуйт мотоциклд үзлэг хийхэд, 7,62 мм-ийн “АК-103” маркийн  автомат буу нэг ширхэг, “Ф-1” маркийн гар гранат нэг ширхэг, “Denix made in spain” маркийн гар гранат нэг, 7,62 мм-ийн хоосон сум 89 ширхэгийг арын тээшний хэсэгт нууж, улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг хилчид илрүүллээ.

Дээрх зөрчлийг хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан дэд ахлагч Б.Болор-Эрдэнэ илрүүлсэн бөгөөд зохих журмын дагуу Хилийн тагнуулын тасагт шилжүүлсэн юм.

Сонор сэрэмж, мэргэжлийн ур чадвар гарган ажиллаж хилийн зөрчил  илрүүлсэн “Алтанбулаг” авто замын шалган нэвтрүүлэх заставын тээврийн хэрэгслийн шалгагч, дэд ахлагч Б.Болор-Эрдэнийг ХХЕГ-ын даргын 2019 оны аравдугаар сарын 09-ний өдрийн тушаалаар Монгол Улсын “Онц хилчин” тэмдгээр шагналаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment