10o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын дарга Г.Занданшатартай холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах талаар санал солилцлоо

2019-10-10 12:00:00

Өнгөрсөн тавдугаар сард болсон УИХ-ын даргын нээлттэй сонсголд МЭХ-ны төлөөлөл оролцож, хүчирхийллийг бууруулахын тулд холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах 9 саналаа хүргүүлсэн. Учир нь он гарсаар эхний долоон сарын байдлаар хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 464 бүртгэгдсэний 354 нь хүчиндэх гэмт хэрэг байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар өсжээ. Тиймээс МЭХ-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзаж, намрын чуулганаар Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад саналаа хүргүүлэх талаар санал солилцлоо.

2016-2018 онд үйлдэгдсэн бэлгийн хүчирхийллийн наян хавтаст хэрэгт хийсэн судалгаанаас харахад насанд хүрээгүй хохирогчийн 40 хувь нь огт өмгөөлөгч аваагүй, мөн 93 хувь нь сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ аваагүй байна. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидыг хамгаалах, сэтгэл санаа болон бие махбодийн хохирлыг нь нөхөн сэргээх эмчилгээний зардал нь хохирогчийн нас, гэмтлийн байдлаас шалтгаалж өөр өөр байдаг. Тиймээс МЭХ "Хамтдаа хамгаалъя" хөдөлгөөний хүрээнд "Ирээдүйнхээ төлөө нэгдэж" бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидын сэтгэл санааны болон бие махбодийн хохирлыг нөхөн сэргээх эмчилгээнд зориулж хандивын аян эхлүүлсэн. Мөн Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр буюу 10-р сарын 11-нд Сүхбаатарын талбайд Хамтдаа Хамгаалъя тайван цуглааныг зохион байгуулах гэж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment