8o
Улаанбаатар хот
mobile menu

4 ширхэг тарваганы тулам тээвэрлэж явсан зөрчилд шийтгэл ноогдууллаа

2019-10-08 13:43:28

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/772 тоот “Байгалийн голомтот тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” захирамж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/46 тоот тушаалын хэрэгжилтийг хангуулахаар 2019 оны 10 дугаар сарын 04-ны өдөр Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоонд хяналт шалгалт хийлээ.

         Шалгалтаар Увс аймгийн нутаг дэвсгэрээс иргэн Х нь ..УВА улсын дугаартай GRANBIRD маркийн автобусаар 4 ширхэг тарваганы тулам тээвэрлэж явсаныг илрүүлж Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн мэрэгч амьтны төвд шилжүүлэн Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар харъяаллын дагуу БОГУУХХ-т шилжүүлэн ажиллалаа.

Хяналт шалгалт үргэлжилж байна.

  •  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл