8o
Улаанбаатар хот
mobile menu

Сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

2019-10-08 13:38:10

Баянхонгор аймгийн Жинст сумын Уулан багт иргэн Х /40 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлтэй/ энэ сарын 4-ний өдрийн 12:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болжээ.

Иргэн сураггүй болсон дуудлагыг 10 дугаар сарын 6-ны өдрийн 18:30 цагт ирүүлсэн бөгөөд Жинст сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч М.Цэнд-Аюушаар ахлуулсан 10 иргэн, 2 автомашин, 2 мотоциклтой эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн ч олдоогүй тул мөн оройны 19:00 цагт эрлийн ажиллагааг түр зогсоосон байна. Нэмэлтээр тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 4 алба хаагч, 1 автомашинтайгаар 10 дугаар сарын 7-ны шөнийн 01:10 цагт сумын төв рүү хөдөлж 03:10 цагт очжээ.

Одоогоор сураггүй болсон иргэнийг олоогүй байгаа бөгөөд эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл