8o
Улаанбаатар хот
mobile menu

Ирээдүйнхээ төлөө нэгдэцгээе

2019-10-09 15:56:00

Он гарсаар эхний дөрвөн сарын байдлаар хүчиндэх гэмт хэрэг 217 бүртгэгдэн, 218 хүн хохирсны 112 буюу 51.4 хувь нь хүүхэд байгааг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хохирсон хүүхдийн тоо 22.5 хувиар өссөн харамсалтай тоо байна. Ялангуяа гэмт хэрэг үйлдэгчдийн 85% нь төрсөн эцэг, хойд эцэг, хамаатан садан, хөрш, таньдаг хүн, зэрэг эргэн тойрны танилын хүрээнд байна.

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидыг хамгаалах, сэтгэл санаа болон бие махбодийн хохирлыг нь нөхөн сэргээх үйлчилгээг одоогоор "Хүчирхийллийн эсрэг үндэсний төв" болон "Үжин төв" ТББ-ууд үзүүлж байна. Нөхөн сэргээх эмчилгээний зардал нь хохирогчийн нас, гэмтлийн байдлаас шалтгаалж өөр өөр байдаг. Тиймээс МЭХ "Ирээдүйнхээ төлөө нэгдэж" бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидын сэтгэл санааны болон бие махбодийн хохирлыг нөхөн сэргээх эмчилгээнд зориулж хандивын аян эхлүүллээ.  Хандивын аянаар цугларсан мөнгийг бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидыг хамгаалах үйлчилгээ үзүүлдэг дээрх хоёр төрийн бус байгууллагад хандивлах юм. 

"Хамтдаа хамгаалъя" хандивын аянд нэгдэцгээе.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл