Цэнхэр үст” Цэрэн гэгч бүсгүй Мүүний талаар хүчтэй дуугарч, сошиал ертөнцийнхнийг талцуулаад буй. Түүний энэ үйлдлийг сэтгүүлч Мөнхбаясгалан өлгөн авч, “Монгол дахь Мүүн ажиллагаа” хэмээх тусгай нэвтрүүлэг бэлтгэж хүргэсэн нь дуулиан тариад байгаа. Энэ мэт шуугианаас болж зарим нэг хүмүүс БСШУ-ны яамны Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаярыг үзэн ядаж ундууцаж байгаа бол, нөгөө хэсэг нь арай өөр санаа бодолтой байна. Тодруулбал УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Шашны юмуу, шашны эсрэг сурталчилгаа улс төрийн тэмцэл болгоход миний дотор муухай оргидог. Хэлмэгдэл үнэртээд байдаг юм” хэмээжээ.
Ц.Оюунгэрэл Б.Насанбаярыг өмөөрөв үү
2016-03-14 17:52:00