8o
Улаанбаатар хот
mobile menu

Гавьяат хуульч Б.Сарантуяаг "Салхитын мөнгөний орд"-той холбогдуулан хүүгийнх нь хамт шалгаж байна

2019-10-04 10:03:45

Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байрлах Салхитын мөнгөний ордын хэрэгт нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгаж байгаа билээ. Тус хэрэгт нэр холбогдон шалгагдаж байсан гавьяат хуульч, шүүгч асан Л.Бямбаа өнгөрсөн хоёрдугаар сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид  амь насаа алдсан. Тус хэргийн мөрдөн байцаалтын явцад дахин нэг гавьяат хуульч, шүүгч асан шалгагдаж эхэлсэн байна. Тодруулбал,  гавьяат хуульч, ШЕЗ-ийн зөвлөх Б.Сарантуяа болон түүний хүү нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч Г.Даваадорж нарыг холбогдуулан шалгаж байгаа аж.

Хуульч Б.Сарантуяа нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаад бүрэн эрх нь 2016 оны арванхоёрдугаар сарын 27-нд дуусгавар болж, тус зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн ерөнхий зөвлөхөөр ажиллаж буй юм. Тэрбээр 2009 онд Монгол Улсын Гавьяат хуульч болсон бөгөөд 1976 оноос хойш хууль шүүхийн байгууллагад ажиллаж иржээ.
 

Намтрын тухайд:
 

1976 онд МУИС-ийг хуульч мэргэжлээр төгссөнөөс хойш

► 1976-1977 онд Төв айм­гийн шүүхэд арбитрын байцаагч,

► 1977-1978 онд Сүхбаатар районы ардын шүүхэд нарийн бичгийн дарга,

► 1978-1979 онд Сүхбаатар районы ардын шүүхэд шүүгч,

► 1979-1993 онд Октябрын районы ардын шүүхэд шүүгч,

► 1993-2000 онд Сонгино­хайрхан дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч,

► 2000-2003 онд Нийслэлийн шүүхэд шүүгч,

► 2003-2011 онд Нийс­лэлийн шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн шүүгч,

► 2011-2013 онд Нийс­лэлийн шүүхийн ерөнхий шүүгч, шүүгчээр тус тус ажил­лаж иржээ. Харин түүний хүү Гоошоохүүгийн Даваадорж нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн.

► 2000-2002 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүх хурал­дааны нарийн бичгийн дарга,

► 2002-2004 онд Улсын Дээд шүүхийн шүүгчийн туслах,

► 2004-2013 онд Баянгол дүүргийн шүүхийн шүүгч,

► 2013-2015 онд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Нэгдүгээр шүүхийн шүүгч,

► 2015 онд Иргэний хэр­гийн давж заалдах шатны Аравдугаар шүүхийн шүүгч,

► 2015 оны зургадугаар сарын 30-ны өдрөөс Нийслэ­лийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Энэ авгайг олон хүн жинхэнэ аивлгач гэж яриад байдаг. Одоо л баригдаж байгаа юм уу? Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг байгаа даа.
2019/10/08 64.119.26.186
otgon
Zowloh geed ba mongo idehiig zowloh uu. Emee ba. Huudemongo ideh arga zaaj zowloh uu.
2019/10/06 202.126.88.188
shinee
Tetgewertee garaad ach zeegee haraahaar wum. Hunii shunal gej.... mongonii huch uner awsan ba. Hulgaich huutei awgai ba huug ni sain shalga
2019/10/05 202.126.88.222
chimeg
Olon hunii zowlongoor togloj yawssn hun ba. Odoo oort ni medruul. Ene olon jil awilga hahyyliig bodit ytgaar ni tsetsegluulj yawsan emee bgaa.sain shalga. Ih zuil garna da. Huutei niilj hysdag jishig
2019/10/05 202.126.88.222
zaragch
Elbegeegiin taliin hun ba. Olon jil idej yyj tsadahgui owoo muu emgen ba. Uhehdee awsaa altaar bureh uu. Elbegeegiin gar hol bolj baij gawiyat boljdee. Olon hunii zowlongoor togloson do.
2019/10/05 202.126.88.222
sodoo
Olon jil ajillasan hun mongonii unereer shynalaa darj chadahgui bga. Tetgeweriin emgen ba. Tsarai zus ni hog wumaa. Huu ni adilhan hulgaich bgaa. Olon hunees shan haram awsan daa.
2019/10/05 202.126.88.222
Зочин
Олон хүн хохироож буруу шийдвэр гаргаж бсан авилгач хахуульч энэ авгай одоо я гэсэн хүмүүст гай болсоор л явах юм
2019/10/05 139.5.217.48
zochin
vhsen atsniih ni gawyat huulich awilgalaaraa awsan nowsh
2019/10/04 59.153.85.71
hi
ene hugshin tugtsug awgai olon hvniig hils heregt hutgaj yl ugch bsn shvvgch hiij bsn awilgalch shulam odoo shorond ni hii
2019/10/04 59.153.85.71
Үнэн
Энэ авгай авилгач жинхэн аймшгын луйвачин гэж хуулийнхан ярьдаг одоо чавганц болчоод ажилаа хийгээл байгамуу
2019/10/04 139.5.216.31
zochin
Ene avgaig ih muuhai hun gej huuliihan uursduu yriad bdag sh dee .
2019/10/04 103.212.119.229
Zochi
AVILAGCH AVGAI GER BULERE NILJ LUIVAR HIDEG BOLJDE
2019/10/04 64.119.18.9