8o
Улаанбаатар хот
mobile menu

Зам тээврийн  хөгжлийн сайдаар ажиллаж байсан  Д.Ганбат цагдан хорьжээ

2019-10-03 09:53:49

Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн сарын  9-нөөс 10-нд шилжих шөнө Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг АТГ-аас саатуулж, хорих 461-р ангид хорьсон.  Түүнийг авто замын компаниудын дунд тендер зарлахдаа бусдад давуу эрх олгож авлига авсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж эхэлсэн талаар мэдээлэл цацагдсан юм. 

Зам тээврийн  хөгжлийн яамны  газрын дарга  Д.Доржхандын  хэрэгтэй холбоотойгоор өчигдөр орой Зам тээврийн  хөгжлийн сайдаар ажиллаж байсан  Д.Ганбатыг   АТГ-аас баривчилсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл гарч эхэллээ. Түүнийг Д.Доржхандын  мэдүүлэгтэй холбоотойгоор хорьсон бололтой. 

Зам тээврийн  хөгжлийн сайдаар ажиллаж байсан  Д.Ганбатын хувьд: 

  • 1993-1996 онд Авто тээврийн газарт ерөнхий менежер,
  • 1996-1998 онд БНХАУ-ын Тянжинь хот дахь Монгол, Хятадын хамтарсан далайн тээврийн компанид дэд захирал, Монгол Улсын далайн тээврийн  байнгын төлөөлөгч,
  • 1998-2004 онд “Эрдэнэт” үйлдвэрийн Бээжин дэх Төлөөлөгчийн газарт дарга,
  • 2004-2008, 2011-2013 онд “Эрдэнэт” үйлдвэрт орлогч захирал,
  • 2008-2009 онд “Дэвшил” ХХК-д ТУЗ-ийн дарга,
  • 2009-2011 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт дэд дарга,
  • 2013-2015 онд ШУТИС-д ахлах багш,
  • 2015 оноос “Монголын төмөр зам” Төрийн өмчит компанид Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж иржээ.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Нээрээ энэ Ганбат хэнийг хорив? Сурвалжлагч нэртэй эргүү минь?
2019/10/03 202.126.88.48
зочин
Ганбат хэнийг, юуг цагдан хорио вэ. Энэ мэдээ бичигч иргэн та Монгол хүн мөн үү. Таны бичсэн энэ мэдээний гарчиг ямар утга илэрхийлж байгааг би л ойлгохгүй юм байна.
2019/10/03 122.201.26.172
ҮНЭНИЙГ ЭРЭЛХИЙЛЭГЧ
НАМАЙГ НАМЫН ДАРГА /МИЕЭ АХЫГАА ХЭЛЭВ/ ДУУДААД ЧИ САЙД БОЛ ГЭХЭД НЬ ЯАНАА БИ ЧАДКҮЙ ШТЭЭ ГЭХДЭЭ НАМ АРД ТҮМЭН ИТГЭЖ БАЙГАА БОЛ ХИЙЕ Ч ГЭХШИГ ИХ ШААСААН НААД МУУ 60 ТЭРБУМ ЭРДЭНЭТИЙН ЛУЙВАРЧИН
2019/10/03 103.111.68.3
Зочин
Мэргэжлийн,салбараа мэддэг ганц сайд.ноён нуруутай,юманд нухацтай ханддаг,зөв хүн байсан.Улс төр,бизнесийн бүлэглэлийн "хайчинд" өртөв өө хөөрхий
2019/10/03 66.181.161.127
асуудлыг дэндүү сайн мэдэх зочин
Худлаа тоглохоо болимоор юм. Ард нь Эрхэм Ерөнхийлөгч сууж байхад та нар яах юм. Тэгвэл Баттулагтай хамт хариоч дэ.
2019/10/03 66.181.161.84