-9o
Улаанбаатар хот
mobile menu

ҮЙЛ ЯВДАЛ: Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас мэдээлэл хийнэ

2019-10-03 09:31:44

“Кемпински” зочид буудалд

09:00 цагт байгаль орчин, эрчим хүчний салбарын бизнес эрхлэгчдийг холбох Монгол-Японы уулзалт болно.

ШУА-ийн байранд

09:00 цагаас тус академийн “Грант мини симпозиум” болно.

Дэлхийн банкны байранд

10:00 цагт Дэлхийн банк, Японы Хүүхдийн Ивээх сан хамтран хэрэгжүүлэх “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн нээлт, гарын үсэг зурах ёслол болно.

Монгол ньюс мэдээллийн төвд

11:00 цагт “Дорноговь аймгийн Соёл урлагийн өдрүүд”-ийн зохион байгуулагч нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00 цагаас Сэтгүүлчдийн хууль бус үйл ажиллагааны талаар иргэд мэдээлэл хийнэ.

Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд

11:00 цагт нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт 28 жил гудамжинд дуулж, бүжиглэж амьдрал залгуулж байгаа зургаан хүүхэдтэй өрх толгойлсон эх О.Нарантуяа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт "Шударга ёс, агаар ус" ТББ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

УДБЭТ-аас өөрийн байрандаа

12:00 цагаас 57 дахь тоглолтын улиралын нээлтийн талаар мэдээлэл хийнэ.

“Сити” цамхагт

14:00 цагаас “Алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний ололт, амжилт, цаашид анхаарах асуудлууд” зөвлөгөөн болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment