8o
Улаанбаатар хот
mobile menu

Цусны даралт ихсэлтийн эсрэг аян өрнөж байна

2019-09-28 12:11:40

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан “Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран Хаан банк сангийн дэмжлэгтэйгээр “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг Төв аймагт Мөнх-Алдарын талбайд өнөөдөр зохион байгуулж байна.

Дэлхийн зүрхний өдрийн хүрээнд зохион байгуулж байгаа уг аян нь цусны даралт ихсэлтийн оношилгоо эмчилгээний шинэчлэгдсэн зааврыг аймаг, сумын эмч, эмнэлгийн мэргэжилтэнд таниулах, ард иргэдэд цусны даралт ихсэлт, түүний эрсдэлт хүчин зүйл болон хүндрэлээс сэргийлэх, эрүүл амьдралын зөв дадал, хандлага бий болгох зорилготой аж.

Аяны хүрээнд цусны даралт ихсэлтийн эрт илрүүлэг үзлэг, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг оношилгоог хийж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
санчир
ДАРАЛТ ҮЗЭЭД ЭМ БИЧИЖ ӨГӨХ ЯМАР УЧРААС ИХДЭВ ШАЛТГААН МӨН ХЭРЭГТЭЙ ХЭРЭГГҮЙ ЮМ АХМАД ХБ ИРГЭДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГЧ БАЙХААР ДАРАЛТНЫ АППАРАТ САХАРЫН АПАРАТ ТЕСД ӨГЧ БАЙВАЛ ЯАСАН ЮМ БЭ
2019/09/28 66.181.188.136