8o
Улаанбаатар хот
mobile menu

"Жаст"ын Ш.Батхүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусчээ

2019-09-23 09:54:00

Одоогоос хэдэн жилийн өмнө “Жаст” компанийн захирал Ш.Батхүү нь 2010-2012 онд “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалан, үйлдвэрийн тамга тэмдэг, захирал, ТУЗ-ийн даргын гарын үсгийг “ашиглан” Английн “Стандарт” банкнаас авсан нийт 109 сая долларын зээл авсан байдаг. Тус зээлийг хугацаанд нь төлөөгүй маргаан арбитрын шүүх хуралдаанд “Стандарт” банк ялсан.Уг Стандарт банкинд төлөх ёстой байсан уг мөнгийг өнгөрсөн дөрөвдүгээр сард “Эрдэнэт” үйлдвэрийн эрсдэлийн сангаас "Стандарт" банкинд 40 сая доллар төлсөн талаар мэдээлэл хийж байсан билээ. 

Шадар сайд Ө.Энхтүвшин тухайн үед мэдээлэл хийхдээ "Бид Английн Дээд шүүхэд давж заалдах гомдлоо өгсөн. Гэвч олон улсын шүүх процессын хувьд төвөгтэй юм билээ. Давж заалдахын тулд эхлээд эрхээ авах хэрэгтэй гэсэн. “Эрхээ авахын тулд 512 сая ам.долларыг “Стандарт” банкны дансанд байршуулах ёстой” гэсэн. Гэвч манай улсад энэ мөнгийг төлөх боломж тухайн үедээ байгаагүй. Энэ хооронд “Стандарт” банк Английн Дээд шүүхэд хандаж энэ төлбөрийг хурдан хугацаанд барагдуулж өгөхийг хүссэн юм билээ. Дээд шүүх нь энэ хүсэлтийг нь хэлэлцээд арбитрийн шүүхийнхээ шийдвэрийг хэвээр хадгалсан. Энэ нь эцсийн шийдвэр учраас төлөхөөс өөр аргагүй болсон. Засгийн газраас ажлын хэсэг байгуулж Шадар сайдаар ахлуулсан. Манай ажлын хэсэг хэд хэдэн удаа хуралдаад төлөхгүй бол ямар эрсдэлд орохыг тооцсон.

Нэгдүгээрт, “Эрдэнэт” үйлдвэрээс зэс авдаг харилцагч компаниудад төлбөрөө царцаахыг мэдэгдчихсэн байсан. Харин “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага тухайн компаниудтайгаа ярилцаж төлбөрөө царцаалгаагүй.

Хоёрдугаарт, энэ өрийг гуравдагч этгээдэд зарах эрсдэлтэй байсан. Хэрэв ингэвэл байдал бүр хүндэрнэ гэсэн үг.Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудыг гадаадад зорчуулахгүй байх, гадаадад байгаа хөрөнгийг нь хураах гэх мэт эрсдэлүүд байсан. Тиймээс ажлын хэсэг төлөх нь зүйтэй юм байна гэсэн саналаа Засгийн газраар хэлэлцүүлсэн. Засгийн газар “Эхлээд гадаад талд байгаа асуудлаа шийдвэрлэе. Дараа нь дотооддоо буруутай этгээдүүдээр энэ төлбөрийг төлүүлэх нь зүйтэй” гэсэн шийдвэр гаргасан. Өнгөрсөн оны наймдугаар сараас хойш “Стандарт” банктай яриа хэлэлцээр хийсэн. Анх энэ банкныхан уулзахгүй байсан. Тиймээс дундын зуучлагчаар АНУ-ын компанийг олж авсан. Энэ компаниар дамжуулж яриа хэлэлцээр хийж 40 сая ам.долларыг ямар ч хүү, торгуульгүйгээр төлөхөөр болсон. Үүний дагуу энэ мөнгийг “Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдэлийн сангаас төлсөн. Нөгөө тал хүлээж авснаа илэрхийлсэн албан бичиг ирүүлсэн. Ингэснээр гадаад талдаа асуудлаа шийдвэрлэсэн гэсэн үг. Харин дотор талдаа хууль шүүхийн байгууллагаар шийдвэр гаргуулж буруутай этгээдүүдээр энэ мөнгийг төлүүлнэ” хэмээн хэлж байсан.

Гэтэл уг хэргийн гол буруутан Жастын Батхүү уг өр төлбөрийг буцааж төлөх эсэх нь тодорхойгүй байсаар энэ сард тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Одоогийн мөрдөж байгаа хуулиар  Жастын Батхүүгийн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, тэрбээр ял завшиж байгаа юм. Тэрбээр ял завшиж өр төлбөрөө төлөхгүй Монголын төрийг хохироож, өөрөө эрх чөлөөтэй үлдэж буй бололтой. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
харамсалтай
Ц. Нямдорж албан тушаалаа бүрэн ашиглаж БАТхүүү гэх луйврын хэргийг хааж чадлаа. САЙХАН шударга яриад, цуаагуураа ийм л ажил хийж байна.
2019/09/24 103.26.193.172
Хууль
Хэрэг хуучирдаггүй гэдэг энэ нөхөр амьд байга цагт
2019/09/23 202.179.24.162
Zochin
Ene bol delhii deer hamgiin muu hun! Burhan chamaas ulsiig hohirolgui bolgoj bugdiig ne erguulen avah bolnoo !
2019/09/23 223.104.15.123
Өмхий хулгайчууд
Нямдорж Батхүүгийн мөнгийг цуг идэлцсэн гэдгээ өөрөө баталлаа.
2019/09/23 103.111.68.3
харамсалтай
Нямдорж тэргүүтэй МАН ынхан атхүүг чөлөөлөх ажлаа дуусгалаа. ОДОО хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөх бололтой
2019/09/23 103.26.193.200