8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр: Дөрвөн ээлжээр хичээллэдэг 133 дугаар сургуулийн талаар эцэг, эхчүүд мэдээлэл хийнэ

2019-09-23 09:18:43

Барилга хот байгуулалтын яамны нээлттэй хаалганы өдөрлөг Сүхбаатарын талбайд болно. Барилга хот байгуулалтын яамны харьяа газар, агентлагууд оролцоно.  Барилгын салбартай холбоотой мэдээ мэдээллийг нэг дороос авах боломжтой. Холбогдох утас 80189929 91119757

9:00 цагт, Blue sky зочид буудлын 3 давхарт Topaz танхимд Хэвлэл мэдээллийн бодлого #4 Сонгуулийн тухай хууль ба хэвлэл мэдээлэл дугуй ширээний ярилцлага болно.

10:00 цагаас “Хүртээмжийн өдөрлөг”-ийг Барилгын Политехник Коллеж дээр зохион байгуулах гэж байна. Тус коллежийн мэргэжлийн багш, суралцагч нар дадлага ажлынхаа хүрээнд сургуулийнхаа орчныг сайжруулж, хүртээмжтэй орчныг бий болгосоноор хөгжлийн бэрхшээлтэй оюутан залуус барилгын политехник коллежийг сонгон суралцах боломжтой, хүртээмжтэй орчинтой болсон юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоод (Түгээмэл Хөгжил- Бие даан амьдрах төв, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоодууд) засварын ажилд оролцон, орчны үнэлгээг засварын өмнө ба дараа хийж, засварын үед шалгалт хийж зөвлөн ажиллаж, оролцсоноороо онцлог юм.88801609, 99076229

12.00 цагт  "Харанга" хамтлагийн 30 жилийн ойд зориулсан "Харанга 30 жил - Замд гаръя..." тоглолтын талаарх хэвлэлийн бага хурал  "Novotel" зочид буудалд болно. Энэ үеэр тоглолтоос гадна шинээр гаргах цомог, пянз, баримтат нэвтрүүлэг, реалити шоуныхаа тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Холбоо барих дугаар: 91913172, 95000999

13:00 цагт "Намрын ногоон өдрүүд 2019" нэгдсэн арга хэмжээний хүрээнд   "Алсыг харъя-Органикийг сонгоё" өдөрлөг Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд болно. Холбоо барих утас: 8001-9000

Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагт Улсын хэмжээнд дөрвөн ээлжээр хичээллэж буй ганц сургууль болох 133 дугаар сургуулийн талаар эцэг, эхчүүд мэдээлэл хийнэ.
12:00 цагт "Таван толгой түлш" ХХК-иас шахмал түлшний асуудлаар мэдээлэл хийнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл