-9o
Улаанбаатар хот
mobile menu

Нарны гүүрийн доогуурх хөдөлгөөнийг хоёр урсгалтай болгоно

2019-09-22 13:19:42

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх болон Тээврийн цагдаагийн газрын Техник замын хэлтсийн хяналтын газрын дарга, хурандаа З.Жаргалсайхан нар  Алтай хотхон, Нарны гүүр орчмын хөдөлгөөний зохион байгуулалтын асуудлаар газар дээр нь ажиллалаа.

Нарны гүүрийн урд доогуур хэсэгт сөрөг хөдөлгөөнтэй болгох асуудлыг Тээврийн цагдаагийн газрын  Техник замын хэлтсийн хяналтын газрын дарга хурандаа З.Жаргалсайхан тавилаа. Хотын удирдлагууд тухайн газарт автомашины ачаалал ихтэй учраас хөдөлгөөнийг сааруулахаар  Замын Цагдаагийн газрын гаргасан судалгаа график зураглалыг үндэслэн нарны гүүрийн доогуурх хөдөлгөөнийг хоёр урсгалтай болгох ажлыг яаралтай эхлүүлэх үүрэг чиглэл өглөө.

 

Мөн Гурвалжингийн гүүрний урд хэсэг ТЭЦ-3-ийн  баруун талын хөдөлгөөнийг нэг чиглэлд оруулах үүрэг чиглэлийг хотын Захирагч өглөө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment