12o
Улаанбаатар хот
mobile menu

Монос, Тавин ус, Азифарм ХХК-ийн эмийн сангуудын зэрэглэлийг бууруулна

2019-09-20 09:11:00

“Эм хангамжийн байгууллагуудад хяналт шалгалт хийх тухай 02-01/112 тоот төлөвлөгөөт хяналтын шалгалтын удирдамжийн дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 105 байгууллага зарлагдснаас 99 байгууллага хамрагдлаа.Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын /ахлах/ байцаагчдын хамтарсан 218 заалт бүхий 38 албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, нийт 22 хуулийн этгээдэд 12.600.000 төгрөг, 2 хүнд 100.000 төгрөгийн шийтгэл ногдуулж, 1.024.000 төгрөгийн хууль бус орлогыг улсын орлогод нөхөн төлүүлсэн.


Мөн стандартад заасан хүний нөөц, өрөө тасалгаа хүрэлцээгүй, эм шинжлэгч орон тоогоор ажилладаггүй Эл Би Бэбис ХХК-ийн 1 дүгээр зэрэглэлийн Бүжифарм эмийн сангийн зэрэглэл бууруулах саналыг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүргүүлж, эмийн сангийн зэрэглэлийг 2-р зэрэглэл болгон бууруулж, тусгай зөвшөөрөлд тусгуулсан.

Ариутгал халдваргүйтгэлийн журам зөрчсөн, хатаах шүүгээ нь ажиллагаагүй, мэргэжлийн бус хүн ажиллуулж байсан Ананас ХХК-ийн эмийн сангийн эм найруулах үйл ажиллагааг хэсэгчлэн түр зогсоож, хугацаатай албан даалгавар хүргүүлэн, зөрчлийг арилгуулсан.
Моносфарм трейд ХХК, Ай Ви Ко ХХК, МЭИК гэх мэт байгууллагуудад мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм үйлдвэрлэх болон ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгох байтал 5 жилийн хугацаагаар олгосон нь хууль зөрчиж олгосон байна.
Үйл ажиллагаа явуулах ажлын байргүй, тусгай зөвшөөрөлд заагдсан хаяг байршилд байгаагүй шалтгаанаар 5 эмийн сан / Закира ХХК-ийн эмийн сан, Хүрмэн / БЗД дэх салбар Ааг фарм/, Бажа азиа Монголиа ХХК-ийн Баянсонгино ХХК, Түвшин Орд ХХК-ийн эмийн сангууд/, Интимейт ХХК-ийн эм ханган нийлүүлэх байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг ЭМЯ, НЭМГ-т хүргүүлсэн.

Ажлын байр, мэргэжлийн боловсон хүчнээр хангагдаагүй, усны чанар, усны хангамжаас шалтгаалан эм найруулах үйл ажиллагаа явуулахгүй байгаа СХД-ийн Монос Улаанбаатар ХХК, Тавин ус ХХК-ийн эмийн сан, мэргэжлийн хүн хүчин дутагдалтай БГД-ийн Азифарм ХХК Бичил эмийн сан, эм найруулах шаардлага хангасан өрөө тасалгаагаар хангагдаагүй БЗД-ийн Оригмаг эмийн сангуудын зэрэглэлийг бууруулах саналыг НЭМГ-т хүргүүллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
Zereglel buuruulah gej huuli juram baidiim u ?. Oilgomjgui yum.
2019/09/20 202.21.117.210
  • Recent
  • Most Read
  • Most Comment