8o
Улаанбаатар хот
mobile menu

Түрээсийн орон сууцны бүртгэл өнөөдөр эхэлнэ

2016-03-14 10:56:00

Энэ сарын 14-18-ний хооронд Дархан суманд баригдсан “Найрамдал” хорооллоос төрийн өмчийн түрээсэнд шилжүүлсэн 83 байранд иргэдийг бүртгэн сонгон шалгаруулалт хийхээр болсон аж.

Улаанбаатар хотод “Буянт-Ухаа 2 хороолол”-ын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг энэ сарын 21-нээс ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг дуустал Төрийн орон сууцны корпорацид хүлээн авна. “Буянт-Ухаа 2 хороолол”-д түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн эрэлт нь нийлүүлэлтээсээ давж байгаа тул журмын шаардлага хангасан иргэдийн дунд харъяалах ангилалд дүйцүүлэн сугалаагаар шалгаруулах ажлыг зохион байгуулах юм. Нийт 350 байранд түрээсийн орон сууцны бүртгэл хийнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment