8o
Улаанбаатар хот
mobile menu

“Амгалан” амаржих газрын ойр орчмын баар, зочид буудлын согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрлийг түдгэлзүүлжээ

2019-09-20 12:46:00

Баянзүрх дүүргийн прокурорын газар тус дүүргийн 13 дугаар хороонд байрлах эх барих, нярай, эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг “Амгалан” амаржих газрын ойр орчимд үйл ажиллагаа явуулдаг баар, зочид буудлуудыг судалж, холбогдох арга хэмжээг авжээ.  

Тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2018-2019 онд дээрх газруудтай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл нийт 107 удаа бүртгэгдэж, удаа дараа арга хэмжээ авч байсан боловч гэмт хэрэг, зөрчил гарах нь таслан зогсоогдоогүй байна.

Энэ нь “Амгалан” амаржих газрын хэвийн үйл ажиллагааг ноцтойгоор алдагдуулж, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж байжээ.

Иймд Баянзүрх дүүргийн прокурорын газраас гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх тодорхой ажил, арга хэмжээ зохион байгуулах талаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд Прокурорын мэдэгдэл  хүргүүлсний дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар нэр бүхий баар, зочид буудлын согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, холбогдох газруудад хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгожээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment