МАХН-ын дарга Н.Энхбаяр намынхаа гишүүдээс мөнгө нэхдэг тухай мэдээлэл МАХН-ын ЕНБД асан Г.Шийлэгдамбыг баригдаж хоригдож эхэлсэнээс эхлэн яригдаж эхэлсэн. Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамба ч намынхаа хандивт авсан мөнгийг авч яваад баригдсан тухайгаа мэдэгдсэн. Тэгвэл МАХН-ын нарийн бичгийн дарга П.Цогтбаатар ч энэ хэрэгт холбоотойгоор АТГ-т шалгагдаж байгаа Н.Энхбаярыг албан тушаалд очсон хүмүүсээсээ мөнгө нэхэж, дарамталдаг талаар УИХ-ын дэд дарга Л.Цог телевизэд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Тэрээр “2012 онд Эрдэнэтэд нэр дэвшихэд намын дарга хандив нэхсэн, тухайн үед найз нөхдөөсөө бага сага юм цуглуулж өгч байсан. Харин өнгөрсөн жил Сөүлээс над руу утасдаж нэг сая ам.доллар өг гэсэн. Би хаанаас олох вэ гэхэд чи миний хүчинд намын нэрээр албан тушаалд очсон хүн өгөх ёстой гэсэн. Харин "Би чадахгүй тиймдээ хүрч байгаа бол албан тушаалаа ав надад энэ нам чинь хэрэггүй" гэхэд, за нээрээ та ч хаанаас олох билээ дээ. Би хэдэн сайдтайгаа ярья даа гээд утсаа тасалсан. Н.Энхбаяр дарга авлига хээл хахуулийн булхай нь илрэхээр хэлмэгдэж байна гэдгээ зогсоох хэрэгтэй” гэв.