8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Хүдэр-Ян: " Samsung СТ” компани биднийг 24.6 тэрбум төгрөгөөр хохироогоод байна

2016-03-14 09:14:00

Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтанд ул шорооны ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулж оролцсон үндэсний 13 компани санхүүжилтээ авч чадахгүйн улмаас санхүүгийн хүндрэлтэй тулгарч, зарим компаниуд дампуурлаа зарлах тулаад байгаа ажээ. Энэ талаар төмөр замын суурийн ажлын  туслан гүйцэтгэгчээр  ажилласан “Транс Кон” ХХК-ийн   дэд  захирал Б.Хүдэр-Янаас зарим зүйлийг  тодрууллаа.

Үндэсний 13 компани “Samsung СТ” компаниас хэдэн төгрөг авах ёстой вэ. Одоогоор танай компанийн үйл ажиллагаа зогссон гэсэн үг үү?

-Нийт 13 компанийн гэрээний үлдэгдэл төлбөр 24.6 тэрбум төгрөг байна. Гүйцэтгэлээс суутгаж авсан төлбөр нь 8.5 тэрбум төгрөг болсон. Мөн хоёр жилийн турш сул зогсолт хийснээр эдгээр компани ажилтнуудынхаа хөлсийг өгч чадахгүй, бүтээн байгуулалтад оролцож чадахгүй хүнд байдалд ороод байна. 13 компанийн ард 1,500-2,000 гаруй ажилтнууд бий. Төмөр замын ажлыг цөөн хүмүүс хийчихдэггүй. Энэ төлбөрийн асуудлаас болоод олон хүний эрх ашиг хөндөгдөж байна.

-Өнгөрсөн жил мөн хэвлэлийн хурал хийж байсан. "Самсунг CT" компаний удирдлагуудыг АТГ-аас шалгаж байгаа. Тухайн компанийн төлөөлөлтэй уулзаж байгаа юу?

Өнгөрсөн жилээс хойш ахиц гарсан юм алга. "Самсунг CT" компани бүгдийг нь хойш нь татаад, хугацаа хожихын тулд “Монголын төмөр зам”-аас мөнгөө авч байж өгнө гэдэг. Гэтэл яг үнэн хэрэгтээ баримт харахад энэ компани санхүүжилтээ авчихсан байгаа. "Самсунг CT" компанийн төлөөлөлтэй байнга уулзаж байгаа. Компани хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа. Улс орны эдийн засагт онцгой ач холбогдолтой уг ажилд нийтдээ 8.6 жилийн хугацаа зарцуулагдсан боловч нэг см ч төмөр зам баригдаагүй байна.

-“Самсунг  СТ” компани төмөр замын бүтээн байгуулалтын  ажилд  зарцуулах  хөрөнгө оруулалтад хэчнээн хэмжээний санхүүжилтийг төрөөс гаргуулж  авсан  бэ?
 

- “Самсунг  СТ” нь “ “Монголын  төмөр  зам” ТӨХК-тай  гэрээ байгуулж, Чингис бондын 200  сая ам.долларын мөнгөнөөс санхүүжилт авч, дансандаа 119 сая ам.долларыг шилжүүлэн авсан байдаг. Энэ 119 сая ам.доллар бол  гэрээний дагуу төмөр замын  бүтээн  байгуулалтад  зарцуулагдах   100   хувийн санхүүжилт гэсэн  үг.

-Одоогоор ул шорооны ажил  хэдэн  хувьтай  байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар үндэсний 13 компани  ул шорооны  ажлын 85 хувийг  хийн гүйцэтгэж,  нийтдээ  112,6 тэрбум  төгрөг буюу  56,2 сая ам.долларыг  гэрээний дагуу хүлээн  авсан ч  “Самсунг СТ” компани үлдсэн төлбөрийг өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. 

Үндэсний 13 компани  энэхүү  бүтээн байгуулалтад  ашиг хонжоо  хайж оролцохоосоо илүүтэй улс оронд маань нэн хэрэгтэй   төмөр замын  бүтээн байгуулалтад оролцох  үүрэгтэй  л гэж  бодсон.  Гэтэл одоо,  гаргасан  зардлаа ч  нөхөж  чадахааргүй  хохирчихоод  байна.  Яагаад  бүтээн байгуулалт хийдэг  үндэсний  компаниудаа  Монголын төр, яам,  тэдгээрийн  харъяа агентлагууд ингэж  хохироож байгаа  юм бэ. Ийм цөвүүн цаг  ирсэнд үнэхээр харамсаж байна. Бид  хэдийгээр “Самсунг  СТ” гэдэг компанитай  гэрээ байгуулж ажилласан  ч  төрдөө итгэж  энэ  бүтээн байгуулалтад  оролцсон. Иймээс  энэ  бүтээн байгуулалтад оролцсон  13  компанийн санхүүжилтийг нэн  яаралтай  олгохыг Зам тээврийн яам, “Монголын  төмөр зам” ТӨХК-аас шаардаж байна. 

-Та нар “Самсунг СТ” компанийг  шүүхэд өгч болдоггүй юм уу?

-“Самсунг СТ”, “Монголын төмөр зам “ ХХК-тай анх  гэрээ хийхдээ  зарга үүсгэвэл  заавал  Сингапурын Арбитрийн  шүүхэд хандах  хэрэгтэй гэсэн  байгаа юм. Бидний хувьд тэгэхээр хохиролтой байгаа юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Женко, Гансүх нараас мөнгөө нэхвэл таарна,
2016/03/14 103.17.108.42
зочин
Дансанд ороогүй 81 сая нь Баттулга, Батбаяр, нарын дансанд орсон гэсэн үг.
2016/03/14 103.17.108.42
mongolchuud bid yaaj ajillaj bailaa. Ogloo uureer garaad udshiin burii hurtel ajilladag baisan um daa. Ter mongiig mongol hundee ogson bol ali hediin duusgachih baisan um.1 m kub gazar shoroonii ajliig solongoschuud 9.9 dollaraar hiih gereeg zasgiin gazar
2016/03/14 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment