
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн овоо гэх газарт 34 настай эрэгтэй М-ийн амь насыг нь хохироогоод цогцсыг нь хөрш айлынх нь хашаанд үлдээсэн байсныг олж тогтоожээ. Улмаар хэрэг үйлдсэн этгээдийг яаралтай эрэн сурвалжилж Архангай аймгийн харьяат 29 настай Д гэгчийг саатуулан шалгаж эхэлжээ. Хэргийг Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын Хархорин сум дахь цагдаагийн хэлтэст шалгаж байна.



