8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбаатарын хөрсний бохирдлыг бууруулах шилдэг бүтээлийн уралдааныг дүгнэлээ

2019-09-16 10:58:55

НИТХ, НЗДТГ, НБОГ-аас 2019 оны зургаадугаар сарын 10-наас наймдугаар сарын 10-ны хооронд “Хөрсний бохирдлыг бууруулах – шийдэл” бүтээлийн уралдаан зохион байгуулж, нийслэлийн хөрсний бохирдлын өнөөгийн бодит байдал, хор нөлөөг олон нийтэд фото зургаар дамжуулан хүргэлээ. Үүнээс гадна “Хөрс ба амьдрал" гэрэл зургийн уралдааныг зохион байгуулсан юм.

Гэрэл зургийн уралдаанд нийт 71 бүтээл ирүүлснээс:

  • Ж.Ганзоригийн ”Хогон дундах бидний ирээдүй” бүтээл нэгдүгээр байрт,
  • Б.Төрбатын “Хашгираан” бүтээл хоёрдугаар байрт,
  • В.Баттулгын “Чимээгүй хот” бүтээл гуравдугаар байрт,
  • Тусгай байрт Д.Даваанямын “Хүний мөр”,
  • Б.Рэнцэндоржийн “Манай хашаа сайхан байвал бусад нь хамаагүй”,
  • Г.Өнөболдын “Бидний ирээдүй ямар орчинд тоглож байна вэ?”,
  • Н.Түвшинтөгсийн “Байгаль бидний толь” бүтээлүүд тус тус шалгарлаа. Гэрэл зургийн уралдааныг Монголын гэрэл зурагчдын холбоотой хамтран зохион байгууллаа.

Бүтээлийн уралдаанд ШУА-ийн хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Ж.Тэмүүжингийн “Үнсэн үрэл” бүтээл шалгарч,  удаах байрт “Эрин үе конскракшн” ХХК-ийн ариун цэврийн байгууламжийн шийдэл болох ”Хэрэглээ” бүтээл, гуравдугаар байрт “Байгальд ээлтэй хөгжил” ТББ-ын “Бөсгөсөн шохой” бүтээл шалгарлаа.

Мөн тус уралдаанд 14 төсөл ирснээс Баянзүрх дүүргийн 28-р хорооны иргэн С.Адъяабаатарын “Хогийн ургамал хог биш” төсөл нэгдүгээр байрт, Газарзүй–Геоэкологийн хүрээлэнгийн “Хог хаягдалгүй орчин” төсөл хоёрдугаар байрт, “Пластик центр” ХХК-ийн зөвлөх инженер Л.Санжаасүрэнгийн “Айл өрхийн ариун цэврийн байгууламжийг сайжруулах” төсөл гуравдугаар байрт тус тус шалгарсан байна. 

Цаашид шалгарсан төсөл, бүтээлийг дэмжих, иргэд олон нийтэд сурталчилан таниулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж ажиллах болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл