8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийгмийн даатгалаа хэрхэн бөглөгдөж байгааг хянах боломжтой

2016-03-14 09:59:00

Нийгмийн даатгалаа үнэн зөв бөглөгдөж байгаа эсэхийг нягтлантайгаа холбогдохгүй, цахимаар шалгах боломжтой боллоо. Тодруулбал, Нийгмийн даатгалын ерөнхий газрын www.ndaatgal.mn вэб сайтын “Даатгуулагчийн цахим мэдээлэл” гэсэн хэсэгт бүртгүүлэн хүссэн үедээ мэдээллээ шалгах бөгөөд таны төлсөн нийгмийн даатгалын шимтгэл нь нийгмийн даатгалын таван санд хэрхэн хуваарилагдсаныг нарийвчлан харуулна.

Ялангуяа хувийн байгууллагуудын хувьд ажил олгогч нь тухайн хөдөлмөр эрхлэгчийн сар бүр авдаг үндсэн цалинг бууруулсан дүнгээс буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс нийгмийн даатгалын шимтгэл төлөх тохиолдол элбэг гардаг байна. Үүнээс үүдэн тухайн хөдөлмөр эрхлэгч нийгмийн даатгалын сангаас хүртэх үндсэн үйлчилгээ, тэтгэвэр, тэтгэмжийн дүнд сөргөөр нөлөөлөх тохиолдол багагүй гардаг ажээ.Зөвхөн тэтгэвэр тэтгэмжнээс гадна банкны үйлчилгээ авах, гадаад улс оронд зорчих виз хүсэхэд нийгмийн даатгалыг баталгаа болгон ашигладаг. Тиймээс нийгмийн даатгалын шимтгэлдээ анхаарал хандуулах хэрэгтэй гэдгийг албаныхан сануулж байна.

Нэгдүгээр сарын байдлаар сайн дурын даатгалд даатгуулагчдийн тоо 160 орчим мянга, албан журмын даатгалд даатгуулагчдын тоо 850 орчим мянга байгаа юм. Үүний дийлэнх хувь нь идэвхтэй хөдөлмөр эрхлэх насныхан буюу залуучууд байдаг гэх дүн бий.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ШӨХТГ шалгана уу
Аж ахуйн нэгжүүдээс хязгааргүй шимтгэл авч байгаа нь хууль зөрчиж байна. 1920000 -аар хязгаарласан байтал.
2016/03/25 103.17.108.42
Irgen1
Uuruu sain duraaraa 2015 ond tulsun bas garj ireh gui baihiin.....
2016/03/15 103.17.108.42
Irgen
Niigmiin daatgalaa tolson mun ongorson zun emnelegt hevteed garaad heden togrog niigmiin daatgalaas butsaan avsan. Getel ooriin neriin huudsan orhod medeelel oldohguu baina gej garch baina. Devter deer boglolt hiigdsen. Naad system chini ajillahgui baina
2016/03/14 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment