8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөвсгөл аймагт "Хорт салст халуурал" өвчин гарчээ

2016-03-14 09:56:00

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн “Мөрөнгийн гол” хэмээх газар нэгэн хот айлын мал үл мэдэх өвчнөөр үхсэн байна. Тодруулбал, тус багийн малчин Ч, Н, Я нарын хотонд гурван үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогджээ. Улмаар үхсэн малын сэг зэмийг устгалд оруулж, Мал эмнэлгийн лабораторид дээжийг нь шинжлүүлэхэд “Хорт салст халуурал” өвчин болох нь тогтоогдсон байна. Он гарсаар улсын хэмжээнд малын галзуу, хонины цэцэг өвчин болон хорт салст халуурал өвчний тохиолдлууд бүртгэгджээ.

Энэ сарын байдлаар Говь-Алтай, Булган, Архангай, Хэнтий аймгийн 7 суманд малын галзуу өвчин гарч, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна хэмээн Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ene malaa eruuljuulehed yanaa hen ene uvchtei maliin mahiig avah yum be zailaa
2016/03/14 103.17.108.42
aa
ene yamar uchirtain bol... bidnii hamgiin ih idej uuddag yumaar horduulah geed bgaa yavuulga shig l sanagdah yum... jims nogoo buun geniin oorchloltei.... mongol orond hunsnii ayulgui baidal gedeg yum aldagdaj bgaa ni uneheer aimaar
2016/03/14 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment