0o
Улаанбаатар хот
mobile menu

“Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургууль үргэлжилж байна

2019-09-13 12:30:00

Дорноговь аймагт зохион байгуулагдаж байгаа “Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургууль “Олон нийтэд зориулсан анхны тусламж” сэдэвт сургалтаар үргэлжилж байна.

Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн үндэсний сургагч багш нар удирдан явуулж буй тус сургалтад Сайншанд сумын цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, МСҮТ-ийн оюутан, сурагч, багш, ажилчид болоод иргэд хамрагдаж байгаа юм.

Сургалтад хамрагдаж байгаа иргэдэд гамшиг ослын үед өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх чадварыг эзэмшүүлж, гэрчилгээ гардуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment