8o
Улаанбаатар хот
mobile menu

ЗТЯ-ны газрын дарга Д.Доржхандыг үргэлжлүүлэн хорьж, ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг нарыг суллалаа

2019-09-12 15:51:00

АТГ-аас  тусгай ажиллагаа явуулж, Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг баривчлан саатуулсан талаар мэдээлэл хүргэсэн билээ. Мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын дарга Ч.Алтанхуяг, н.Баярхүү нарыг  АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн хойшлуулшгүй ажиллагаа явуулж цагдан хориод байсан билээ.  Ч.Алтанхуяг, н.Баярхүү нарыг  эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдуулан цагдан хорьсон байсан ч 48 цаг цагдан хориод, үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж үзэж өчигдөр орой сулласан байна. Харин өнөөдөр нийслэлийн Прокурорын газраас Д.Доржхандыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналыг ирүүлсэнийг  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэж ЗТЯ-ны газрын дарга Д.Доржхандыг үргэлжлүүлэх хорих шийдвэр гаргасан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zol
Zow shiidwer ba. Ts buhen shydarga ajilaarai. Amjilt. Hereg hiisen bol zaawal shuutgelee huleeh heregtei. Shydarga niigem hogjil dewshil
2019/09/16 202.126.88.50
МАН-ын 60 тэрбумын баг
Хайяаа .өнөөдөр дарга маргааш ялтан хулгайч шоронгийн хулгайч,Ихо муо баа.
2019/09/13 103.111.68.3